Өнөөдөр буюу 2019 оны 12-р сарын 09-ны өдөр 12 цагийн орчимд Төрийн ордны хаалганы ойролцоо нэгэн иргэн өөрийгөө шатаахыг завджээ. Төрийн тусгай хамгаалалтынхан болон Цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж тухайн иргэний үйлдлийг таслан зогсоожээ. Өөрийгөө шатаахыг оролдсон иргэнийг С.Мишиг гэдэг. Өнөөдөр "Хүний эрхийн олон улсын өдөр" тохиож байгаатай холбогдуулан тэрбээр эсэргүүцлээ илэрхийлж зөрчигдөж буй эрхээ олж авахын төлөө ийнхүү өөрийгөө шатаахыг оролдсон хэмээн тайлбарлав. С.Мишиг нь өмнө ТҮЦ-үүдийг буулгахыг эсэргүүцэж идэр есийн хүйтэнд нүцэглэж байв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна