Томчуудын тусгал буюу хүүхдүүдийн үйлдэж буй гэмт хэрэг

О.Шүрэнцэцэг
2019/12/11

Өөр жишээ, сургуульдаа сурлага, урлаг, спортын амжилтаараа тэргүүлдэг ахлах ангид нэгэн хүү шилжиж ирсэн байна. Ирсэн даруйдаа "танай ангийн атаман хэн бэ" хэмээн аархаж, "атаманаа тодруулна" гэж зодоон хийж, өрсөлдөгчөө илт давуу буулган авчээ. Улмаар тус хүүхдийг ангийн хэд хэдэн хүүхэд дахин шүтэж, байнга даган явах болсон байна. Ингэснээр сургуульдаа тэргүүлдэг байсан анги аажмаар сүүл мушгих болов. Мөн өнөөх хүү хэд хэдэн удаа зодоон хийснээр сургуулиас хөөгдсөн ч өнөөх хүүхдүүд түүнтэй нийлсэн хэвээр байж. Дээрх жишээнүүдийг дурдсаны учир томчууд бид өөрсдөө хүүхдүүддээ муу үлгэр дуурайлал болохын зэрэгцээ тэдний танхай үйлдлийн тусгал гэдгийг тодотгох гэсэн хэрэг. Түүнчлэн нэг хүүхэд бусдад хэрхэн нөлөөлдгийг үүнээс харж болно. Хүүхдүүд нэгнээ хүлээн зөвшөөрөхгүй муудалцах, зодолдох зэрэг үйлдлүүд байнга шахуу гарч байдаг. Харин тэр үед нь томчууд чиглүүлж, болж бүтэхгүйг нь зааж өгдөггүй нь хүүхэд гэмт хэрэг үйлдэх шалтгаан болдог байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийнхээ "толь" нь болсон томчууд хүүхдýäээ үлгэр, дуурайлал үзүүлэх ёстой байтал харин ч бүр эсрэгээрээ тэднийг танхай үйлдэлд чиглүүлэх болжээ. Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь гэр бүл, найз нөхөд нь. хүн зодох, хулгай хийх, бусдыг дээрэмдэх, танхайрах зэрэг хэрэг үйлдсэн хүүхдүүдийг судлахад олонх нь эцэг, эхийн хайр халамж авч чадаагүй, хараа хяналт сул, аав, ээж нь салсан, хэн нэгэн нь хаяад явсан, хойд аав, ээжтэйгээ амьдардаг хүүхдүүд байдаг гэнэ. Гэртээ чөлөөтэй байж чадахгүйгээсээ болж гэрээсээ дайжин, гадуур сэлгүүцэж, дутуугаа бусдаар нөхөх гэсэн зорилгыг тэд агуулдаг.

Иймдээ ч уур бухимдлаа бусдад гаргах, гэрийхэндээ зодуулсан бол өөр нэгнийг зодох зэргээр гэмт хэрэгтэн болдог байна. Үүнийг нотлох өөр нэгэн баримт бол ЦЕГ-ын судалгаагаар гэмт хэрэг үйлдэж буй хүүхдүүдийн 90 орчим хувь нь гэр бүлийн асуудалтай болох нь тогтоогджээ.

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын нийгмийн ажилтан, дэслэгч Ц.Дэжид "манайд 14-21 насны 30 орчим хүүхэд хүмүүжиж байна. дийлэнх нь 17 настай. энэ хүүхдүүдийн 30 орчим хувийнх нь гэр бүлийн байдал хэвийн, 10 хувь нь бүтэн өнчин, 35 хувь нь хагас өнчин, 28 хувь нь хойд эцэг, эхтэй хүүхдүүд" хэмээн ярилаа. Энэ оны эхний арван сарын байдлаар л гэхэд 841 хэрэгт 903 хүүхэд холбогдсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 280 гэмт хэрэг, 301 холбогдогчоор нэмэгдсэн үзүүлэлт аж. Ганцхан жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдэж буй хүүхдийн тоо 300-гаар нэмэгдсэн нь гуравхан сая хүн амтай манай улсын хувьд өндөр тоо. ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч д.Будзаан "хүүхдийн үйлдэж буй гэмт хэргийн гаралт улсын хэмжээнд нэмэгдэж байна. 2018 онд хүүхдийн гэмт хэрэг 20 хувиар буурсан. Гэвч энэ онд эргээд 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон. Харин энэ оны эхний арван сарын байдлаар 13847 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдсаны 903 буюу 8.2 хувийг хүүхэд эзэлж байгаа" хэмээн ярилаа. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2012 онд есөн настай хүүхэд гурван настай дүүгээ хөнөөсөн хэрэг гарсан. Аав нь солонгос улсад ажиллахаар явж, үр дүнд нь гэр бүл салсан байна. ээж нь хүүдээ "дүүгээ хараарай" гэж үлдээсэн хойгуур "Би чамайг яагаад харах ёстой юм. Миний тоглох цагаас хумсаллаа" гэж дүүгээ зодож, амь насыг нь хөнөөжээ. Ээж нь есөн настай хүүхдээ "дүүгээ алсан, гэртээ амьдруулахгүй" гээд гэрээсээ хөөж, асрамжийн газар эцэг, эхтэй хүүхдийг авахгүй гэснээр хүү цагдаагийн байгууллагын дэргэдэх түр хамгаалах байранд амьдарч байгаад аавыгаа солонгосоос ирэхэд хамт амьдрах болсон эмгэнэлт үйл явдал болж байжээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл удамших хандлагатай байдаг аж. 1990-ээд оны хүүхдүүд өдгөө эцэг, эх болсон. Тэр үеийн нийгмийн байдлаас хамааралтайгаар тэд эмээ, өвөө дээрээ аав, ээжийнхээ хайрыг мэдэрч чадалгүй өсчээ. Иймээс хүүхдээ хүмүүжүүлэх, тэдэнд үлгэр дуурайлал болох тал дээр сул байдаг гэнэ. Хүчирхийллийн орчинд өссөн хүүхдүүд хүчирхийлэл үйлдэх нь бий. Өсөж том болох явцдаа хүчирхийлэлд өртдөг байсан учир Түүнийгээ байх ёстой зүйл гэсэн хэвшмэл ойлголт суучихсан байдаг. Эрчүүд нь "Би эмэгтэй хүнийг захирах ёстой. Эмэгтэй хүн ямагт миний үгээр байх учиртай" гэсэн хандлагатай болсон байдаг. Мөн сүүлийн үед хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдох болсон нь мөн л эцэг, эхчүүдийн анхаарал, халамж сул байгаатай холбоотой. Өнгөрсөн жил л гэхэд 13 настай охин ийм хэрэгт холбогдсон нь олон нийтийг цочроосон ч тэгсхийгээд мартагдсан. ЦЕГ- ын судалгаагаар гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 6.3 хувь буюу 60 нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг үйлдсэн бөгөөд энэ нь өмнөх оноос 45.6 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Түүнчлэн он гарснаас хойш эхний есөн сарын байдлаар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой хэргээр долоон хүүхдийг шалгаж байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 1.3 дахин өссөн үзүүлэлт юм. Эдгээр хүүхдийг шалгахад бүгд бололцоотой гэр бүлд өсжээ. Гэвч эцэг, эхийн хайр халамж, хүүхэдтэйгээ ярилцах цаг хомс байснаас хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас онцолсон. Энэ жил л гэхэд 10 хүүхэд ял тоо байна. Эцэг, эхчүүд хүүхäýдээ анхаарал хандуулахгүй, тэдэнд зөв үлгэр дуурайл болохгүй бол цаашид энэ тоо нэмэгдсээр байх болно. "нударга зөрүүлж үзээгүй бол ямар эр хүн гэх юм" гэдэг үгийг сонсоогүй хүн ховор. Гэхдээ энэ нь хүүхдүүдэд нударга зөрүүлэх сэдэл болдог гэдгийг мэддэг хүн даанч цөөхөн байна.

ОН ГАРСНААС ХОЙШ 903 ХҮҮХЭД ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЖЭЭ

Энэ оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хүүхдийн гэмт хэргийн тоон мэдээллийг танилцуулъя. Нийт 841 хэрэгт 903 хүүхэд холбогдсоноос хулгайлах гэмт хэрэгт хамгийн олон буюу 435 хүүхэд холбогджээ. Харин хүний эрүүл мэндэд халдсан 196, дээрэмдэх 111, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хэрэглэсэн 60, залилан хийсэн 33 хэрэг бүртгэгдсэн байна. Түүнчлэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан 28, хүчиндэх гэмт хэрэг 24, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн тав, хүнийг санаатайгаар алсан дөрөв, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн, жолоо барьж яваад зугтаасан хоёр, бусад гэмт хэрэг 50 бүртгэгджээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 4 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 4 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 4 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 6 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 6 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 6 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 6 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 7 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 7 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 7 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 8 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 9 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 10 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 11 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 11 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 12 цагийн өмнө