Сураггүй болсон жуулчид амиа алдсан байж магадгүй

О.Шүрэнцэцэг
2019/12/11

Шинэ зеландын зүүн хойно оршдог Цагаан арлын уайт галт уул өнгөрсөн даваа гарагийн үдээс хойш гэнэт дэлбэрснээс таван хүн амиа алдаж, найман хүн сураггүй болжээ. Амиа алдсан хүмүүсийн нэг нь Малайзын жуулчин болохыг одоогоор тогтоогоод байгаа аж. Сураггүй бологсдын дотор Шинэ зеланд, Австрали, АНУ, Британийн иргэн байгаа гэнэ. Тэднийг амиа алдсан байх гэсэн таамгийг Шинэ зеландын холбогдох албаныхан дэвшүүлж байна. Галт уулыг дэлбэрэх үед арал дээр 47 жуулчин байжээ. аврагдсан хүний зарим нь гүн түлэгдсэн, биеийн байдал нь хүнд байгаа ажээ. Тус улсын хойд нутагт орших Цагаан арал нь жуулчдын хамгийн их зорьдог газрын нэг бөгөөд жил бүр дунджаар 10 мянган жуулчин зорьж очдог. Хүн ам суурьшдаггүй тус арал нь идэвхтэй галт уулаараа алдартай. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, өнгөрсөн сард тус арлын галт уул дэлбэрэх түгшүүрийн түвшинг нэг зэргээр ахиулж байжээ.

https://www.bbc.com/news/ world-asia-50723352


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 3 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 3 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 5 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 5 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 5 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 23 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 23 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ Өчигдөр
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана Өчигдөр
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй Өчигдөр