Уран олборлохыг эсэргүүцсэн хэмээн гурван сумын засаг даргыг шүүхэд өгчээ

О.Шүрэнцэцэг
2019/12/11

Архангай аймгийн Өндөр- Улаан сумын "Гурван гол" хөдөлгөөнөөс тус сумын нутагт ураны тусгай зөвшөөрөл олгож байгаа талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр " гурвангол " хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баярхүү "Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх ёстой ч бидний соёлд таарахгүй зүйл олон. Түүний нэг бол уран. дэлхийн улс, орнууд уранаас татгалзаад байхад яагаад манай улс ураныг олборлох гээд байна вэ. Уран бол маш аюултай. 4.5 тэрбум жил болж байж алга болдог бөгөөд хорт хавдар үүсгэж, урагт ч нөлөөлөхүйц хөнөөлтэй. Ураны хохирлыг амссан гаднын олон улс орон бий. Манай хөдөлгөөн 2011 онд тэмцэж, Архангай аймгийн гурван сумд уран олборлох тусгай зөвшөөрлийг зогсоосон ч одоо дахин сэргээх гэж байна. Гурван сумын засаг даргыг зөвшөөрлийн бичигт нь гарын үсэг зурсангүй гэж "нукльер энержи монголиа" ХХК дарамталж байна.

Тэд "Бид 4-10 тэрбум төгрөгөө танай нутаг булчихаад байна. Та нар юугаараа төлөх юм бэ" гэсэн. Мөн Өндөр-Улаан, Чулуут, Тариат сумын засаг дарга нарыг байгаль орчны нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөн дээр гарын үсэг зураагүй гэсэн шалтгаанаар шүүхэд өгсөн. Бид засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана" хэмээв. Мөн "гурван гол" хөдөлгөөний тэргүүн Г.Мөнхбаяр "Архангай аймгийн Өндөр-Улаан сум бол уул нуруу, ой тайга нь байгалийн унаган төрхөөрөө байгаа цөөн нутгийн нэг. Маш олон төрлийн ан амьтантай. Ийм нутагт яагаад ураны олборлолт явуулах гээд улайраад байгааг ойлгохгүй байна. Тэр нутагт уран олборлуулахгүйн тулд бид тэмцэнэ. Энэ бол гурван сумын биш, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудал. Тийм учраас засгийн газар үнэхээр тэр нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол хортой, хоргүйг нь судалж, баталж өгөх ёстой" гэлээ. Архангай аймгийн Өндөр- Улаан, Чулуут, Тариат сумын нутагт " Нуклер энержи Монголиа" ХХК н ь ашигт малтмалын хайгуулын 5355Х, 5359Х тоот тусгай зөвшөөрөлтэй аж.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.140.11.151
2023/12/13
0
0
Зоригийн Өнөрөө маань улс эх орноо бодож эх байгалиа бодож ард түмэнтэйгээ бас тэмцсэн юм шүү. Мундаг сэтгүүлч шүү. Жижиг хэргийг чинь ард түмэн уучилах байхаа
Хариулах
103.140.11.151
2023/12/13
0
0
Зоригийн Өнөрөө маань улс эх орноо бодож эх байгалиа бодож ард түмэнтэйгээ бас тэмцсэн юм шүү. Мундаг сэтгүүлч шүү. Жижиг хэргийг чинь ард түмэн уучилах байхаа
Хариулах
Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 4 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21