​Киргиз 200 саяар дулааны цахилгаан станц барихаар болжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/11

Киргизийн Ерөнхий сайд Абылгазиев нь нийслэл Бишкект нэмж бас нэг дулааны цахилгаан станц барих асуудлыг судлах үүргийг эрчим хүчний салбартаа өгсөн байна. Киргизийн төрийн өмчит эрчим хүчний удирдах компанийн ТУЗ-ын тэргүүлэгч АйтматНазаров нь энэ талаар тайлбар хийхдээ 300МВтхүчин чадалтай дулааны цахилгаан станц шинээр барихад ойролцоогоор 200 сая орчим доллар шаардагдана гэж мэдээлсэн гэж байна. Гэхдээ Киргизийн төсөвт энэ мөнгийг тусгаагүй тул Засгийн газар нь төслийг санхүүжүүлэх сонирхолтой хөрөнгө оруулагчийг идэвхтэй хайж байгаа гэжээ.

Мөн шинэ дулааны цахилгаан станцын шатдаг хийгээр ажилладаг байхаар барьсан тохиолдолд төлөвлөсөн газар нь одоогоор оршин сууж байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй харин нүүрс ба бусад түлшээр ажилладаг байхаар хийвэл нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй гэж тайлбарласан байна.

Энэ зуур Киргиз нь дараа жилийн намар өвлийн халаалтын улирлын үеэр хилийн чанадаас 1 тэрбум кВт-цаг эрчим хүч импортлон авахаар төлөвлөөд байгаа гэдгийг Назаров мэдээлсэн байна. 2021 онд мөн адил хэмжээтэй цахилгаан эрчим хүч импортлох төлөвлөгөөтэй байгаа аж. Цаг агаарын өөрчлөлтийн улмаас Киргизийн усан цахилгаан станцуудыг хангадаг усан сан дах усны хэмжээ эрс багассан тул ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон гэж "Tazabek" агентлаг мэдээлсэн байна.

Киргизийн цахилгаан эрчим хүчний 3/4-ийг үйлдвэрлэн гаргасан усан цахилгаан станцууд улсын төв ба өмнөд нутгуудаар гол төлөв байрласан байдаг тул усны түвшин хэвийн үед ч хэрэглэгчдийн дийлэнх нь аж төрдөг хойд нутгуудад хүргэх гэж багагүй бэрхшээлтэй тулгардаг. Дулааны цахилгаан станцын хувьд Киргизд хоёрхон ширхэг байдаг. Нэг нийслэл Бишкект, нөгөөх нь Ош хотноо бий. Энэ хоёр дулааны цахилгаан станцад шаардлагатай нүүрс, шатдаг хий, газрын тосны шаараг зэргийн дийлэнхийг Киргиз импортлон оруулж ирдэг аж. Гэсэн хэдий ч өөрсдийн нутаг дээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг авах нь илүү дээр гэж шийдсэн бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 4 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21