Н.Номтойбаяр гишүүн Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийнэ

О.Шүрэнцэцэг
2019/12/11

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн жилийн тавдугаар сард төрийн ордны хоёр давхарын гонхноос учир битүүлэг байдлаар унаж харамсалтайгаар амиа алдсан билээ. Дээрх хэргийг Цагдаагийн ерөнхий газар, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Талийгаач Г.Батхүү хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өрөөнөөс гарч яваад амь насаа алдсан байдаг. Хэрэг гарсны дараахан Н.Номтойбаяр гишүүн "надтай уулзахдаа сэтгэл санаа нь тайван тогтвортой байсан ч нүүрнийх нь судас бага зэрэг улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан. Миний өрөөнөөс гарахдаа "ахыг нь хүн хүлээж байна" гээд яараад гарсан. Миний өрөөнд уулзалт болсон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Өдрийн хоолон дээр архи задалсан нь үнэн. Намайг У.Хүрэлсүх сайдтай тэр өдөр муудалцсан гэж мэдээлж байгаа. Ер нь маргаан гарч л байдаг шүү дээ" хэмээн мэдээлж байв.

Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн явцтай холбоотой бичлэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дүрс бичигдсэн гэх мэдээлэл гараад байв. Тэгвэл энэ хэргийн асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр маргааш хэвлэлийн бага хурал хийхээр болов.

Тэрбээр " Тийм бичлэг байхгүй. Тийм зүйл огт болоогүй. Энэ хэргийн бүх юм шалгагдаад дуусчихсан. Би прокурор дээр очиж уулзсан. Энэ хүний үхэлтэй ямар нэгэн байдлаар хардагдаж сэрдэгдэж байгаа зүйл байна уу гэхэд байхгүй гэсэн. Эрх бүхий албан тушаалтантай уулзаж энэ талаар олон нийтэд нээлттэй зарлаач ээ, хэрэв зарлахгүй бол би хэвлэлийн хурал хийе гэсэн. Тэгэхгүй бол намайг зохион байгуулалттайгаар маш их гүтгэж байгаа. Над руу нийтдээ 384 удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайраад байна. Би энэ бүхнийг нэгтгээд холбогдох хуулийн дагуу шалгуулна. Үүнийг зүгээр өнгөрөөхгүй. Энэ хэргийн талаарх бүх болсон процессыг би мэдэж байгаа. Надад хамааралтай юм биш. Сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь би мөн үү гэвэл мөн. Миний өрөөнөөс гараад хаашаа явсныг би мэдэхгүй" гэжээ.

Тухайн үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хийсэн хэвлэлийн хурлыг хүргэе.

Н.НОМТОЙБАЯР: ТАЛИЙГААЧ Г.БАТХҮҮТЭЙ ХАМГИЙН СҮҮЛД УУЛЗСАН ХҮМҮҮСИЙН НЭГ НЬ БИ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 4 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21