Улаанбаатарт 27 мянган тонн түүхий нүүрс нэвтрүүлжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/13

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоол гарснаар энэ өвлөөс нийслэлчүүд сайжруулсан түлш хэрэглэх болсон. Агаарын бохирдол, утааны асуудалд хэдэн арван жил шаналсан нийслэлчүүд эрвийх, дэрвийхээрээ хичээж хүрэлцээ, хүртээмж муу ч шахмал түлшээ түлсээр буй. Гэвч сүүлийн үед Улаанбаатар хотын утаа нэмэгдээд байгаа талаар олон нийт ярих болсон. Энэ нь Улаанбаатар хотод түүхий нүүрс түлж буй аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой байж мэдэх юм. Иймээс Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс нэвтрүүлэх, түлэх зөвшөөрөлтэй хэдэн байгууллага байдаг, тэдгээрт ямар хяналт, шалгалт хийж ажилладаг талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэлээс тодрууллаа.

-Түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй хэчнээн аж, ахуйн нэгж байдаг вэ?

-Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон засгийн газрын 62 дугаар тогтоол 2018 онд гарсан. Тус тогтоолд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага болон Хан- уул дүүргийн XII, XIII, XIV, Баянзүрх дүүргийн XX, Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт түүхий нүүрс түлэхийг зөвшөөрсөн байдаг. Харин улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн бусад нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ тогтоолд зааснаар дулаан үйлдвэрлэх эрхтэй 22 аж ахуйн нэгж, байгууллагын 87 байгууламж байгаа. Дээрх байгууламжид нийт 214 зууханд түүхий нүүрс түлдэг. эдгээр зуух жилд 140 мянган тонн түүхий нүүрс хэрэглэнэ. Байгууламжаасаа хамаарч зуухны тоо нэг, тав гэх мэтчилэн харилцан адилгүй. үүн дээр хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газартай гурвалсан гэрээ байгуулан ажилладаг аж ахуйн нэгжүүд нэмэгдэнэ. Тодруулбал, сайжруулсан түлшээр галлах боломжгүй сургууль, цэцэрлэг, төрийн болон хувийн өмчийн гэх мэт 189 обьект 90 мянган тонн түүхий нүүрс хэрэглэх гэрээ байгуулсан байдаг. Үүнээс харахад энэ жил улаанбаатар хотод 403 аж ахуйн нэгж 230 мянган тонн түүхий нүүрс нэвтрүүлж хэрэглэнэ гэсэн тооцоо байна.

-Түүхий нүүрс хэрэглэхдээ тухайн зуух, янданд заавал шүүлтүүр суулгах хэрэгтэй гэдэг. Гэвч зарим байгууллага шүүлтүүрээ ажиллуулахгүй байгаа тухай мэдээлэл байна. Үүнд ямар хяналт, шалгалт хийж байна вэ?

-Шүүлтүүртэй болгох тендерийг байгаль орчин, аялал жуулчлалын яам зарлаж, гурван аж ахуйн нэгж шалгарсан байдаг. эдгээр компани нь том оврын хүчин чадалтай 290 ширхэг халаалтын зууханд шүүлтүүр байршуулж эхэлсэн. Энэ сарын 2-ноос аж ахуйн нэгжид шүүлтүүр тавьсан эсэх, зааврын дагуу ашиглаж буй зэрэгт манай байгууллагаас хяналт, шалгалт явуулж байгаа. Одоогоор нэгдсэн дүн гараагүй байна. Шалгалтын явцад шүүлтүүрээ ажиллуулаагүй, ашиглалтын заавар зөрчсөн, шүүлтүүрийн ажиллагаа алдагдсан гэх мэт зөрчил илэрч, арга хэмжээ авлаа. Цахилгааны мөнгөө хэмнээд шүүлтүүрээ салгах тохиолдол ч гарсан.

-Шүүлтүүр ашиглаагүй зөрчлийн тоо баримт дурдаж болох уу?

-Нэгдсэн шалгалт дуусаагүй учир хэлэх боломжгүй. түүхий нүүрс түлсэн, хадгалсан, нийслэлд нэвтрүүлэхийг оролдсон зэрэг зөрчил илрүүлж, арга хэмжээ тооцон ажиллаж байна. авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд ЦЕГ-ын ажилчид болон нийслэлийн онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын байцаагч нар 24 цагаар хяналт, шалгалт хийж байгаа. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 150 мянга орчим тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн. Энэ хугацаанд улаанбаатар хотод 1083 тээврийн хэрэгслээр 27 мянга гаруй тонн түүхий нүүрс зөвшөөрөлтэй нэвтэрүүлсэн. Харин 129 тээврийн хэрэгслийн 3540 тонн зөвшөөрөлгүй түүхий нүүрсийг буцаасан. Буцаасан ч хулгайгаар нүүрс тээвэрлэх тохиолдол буурахгүй байсан учир аравдугаар сарын 15- наас хойш торгуулийн арга хэмжээ авч, "амгалан" дулааны станцад тээвэрлэсэн нүүрсийг буулгадаг болсон. Энэ хугацаанд 34 актаар 262 тонн түүхий нүүрсийг тус станцад буулгасан байна. Үүнээс гадна нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хашаанд түүхий нүүрс хуримтлуулсан зөрчил илэрсэн. Энэ хүрээнд 106 тонн түүхий нүүрсийг газар дээр нь битүүмжилж, 22 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

- Шүүлтүүр тавиагүй , цахилгаанаа хэмнэж шүүлтүүрээ салгасан тохиолдолд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

- Агаарын туухиа хуульд "агаарт хаягдаж байгаа бодисыг саармагжуулах, физикийн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ заавал авсан байх ёстой" гэж заасан байдаг. Шүүлтүүр суурилуулаагүй нөхцөлд зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150 мянга, аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авна.


Эх сурвалж: Үндэсний шуудан Г.Ган-Эрдэнэ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 41 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 1 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 1 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 1 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 1 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 2 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 3 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 3 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 4 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 4 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 4 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 5 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 5 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 6 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 7 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 7 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 7 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 7 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 8 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 9 цагийн өмнө