Ц.Гүнчин-Иш: Байгалийн түүхийн музейн өмнө байсан чулуун арслангууд хаачив

О.Шүрэнцэцэг
2019/12/13

Байгалийн түүхийн музейг нураахдаа үүдэнд нь байсан чулуун хоёр арсланг Богд хааны ордон музейд шилжүүлэхээр шийджээ. Гэвч өнөөг хүртэл Богд хааны ордон музейд очоогүй байгаа аж. Энэ талаар Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тодруулбал, "Байгалийн түүхийн музейн өмнө байсан 2 чулуун арслан хаачив!!! Байгалийн түүхийн музейн пассадыг нураахын өмнө Богд хааны ордон музейд шилжүүлэх зорилгоор ачсан 2 ширхэг чулуун арслан өнөөг хүртэл Богд хааны ордон музейд ирсэнгүй. Бид шилжүүлэн авахад шаардагдах холбогдох бүх бичиг баримтыг бүрдүүлэн зохих газар хүргүүлээд удаж байгаа билээ. Дээрх арслангуудын хаана хадгалагдаж вэ? Яагаад Богд хааны ордон музейд авчрахгүй байна вэ? Хадгалалт, хамгаалалт нь юу болж байгаа юм бол? Нийслэлийн удирдлагууд түүх, соёлын өвтэй холбоотой асуудалд хэвэрхий цалгар хандаж байна уу даа. Сураг сонсохнээ Баянхонгор аймгаас уг хоёр арсланг авах хүсэлт гаргасан гэх юм. Баянхонгор аймгаас авч ирсэн 2 арслан бол МУИС-ийн төв байрны урдах арслангууд шүү дээ. Ширэндэв гуай Баянхонгороос очиж авчруулж байсан түүхтэй гэдэг. Харин байгалийн түүхийн музейн өмнө байсан 2 арслан бол хэзээнээс Богдын шар ордны өмнө байсан бөгөөд 1954 онд Улсын төв музей барилга /Одоогийн Байгалийн түүхийн музейн нураагдсан барилга/ ашиглалтанд ороход өмнө нь байрлуулсан түүхтэй. Энэ жил Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож байна. Тэгээд ч Богд хаантай холбогдох түүхийн дурсгалыг Богд хааны ордон музейд шилжүүлэх нь зүй ёсны хэрэг биз дээ. Гэтэл түүхийн үнэт дурсгал болсон 2 чулуун арслан хаачив" хэмээн бичжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 5 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21