Хоолны хордлогод өртсөн 12 хүн сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

О.Шүрэнцэцэг
2019/12/15

Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн туслан гүйцэтгэгч TTJVCO компанийн ажилтнууд хоолны хордлогот халдвараар өвдсөн гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас баг томилогдон, газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МХЕГ-аас мэргэжил, арга зүйгээр тогтмол ханган ажиллаж байгаа бөгөөд хордлого халдвар гарсан хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 19 арчдас, шинжилгээ, гурван цэгээс ундны усны дээж, 46 бүтээгдэхүүн, 25 хоолны дээжийг тус тус авч МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүргүүллээ. Мөн малын гаралтай найман төрлийн бүтээгдэхүүний дээжийг аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газрын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэв.

Хордлого, халдварт өртсөн 12 өвчтөн, сэжигтэй тохиолдолын есөн хүн, гал тогооны 15 ажилчдаас шинжилгээг авч аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн нян судлалын лабораторит хүргүүлэн шинжилгээ хийгдэж байна. Хэвтэн эмчлүүлж буй 12 өвчтөн, өвчний сэжиг бүхий тусгаарласан есөн хүний эмчилгээ оношлогоо, тусламж үйлчилгээ, эмнэлгийн халдвар хамгааллын байдалд хяналт тавьж, "Эрдэнэс Тавантолгой" ХХК, "TTJVCO" ХХК, "IDMN" ХХК-ийн эмч, эрүүл ахуйч нарт "Зонхилон тохиолдох гэдэсний бактерит халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар"-аар мэдээлэл өгч, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг зөвлөв. Мөн эдгээр компанийн удирдлагуудын түвшинд шуурхай хурал зохион байгуулж үүссэн нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар санал солилцож, үүрэг даалгавар өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 5 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21