Д.Оюунхорол: МАН -ын УЗ томсгосон тойргоор сонгууль явуулахаар шийдлээ

О.Шүрэнцэцэг
2019/12/16

2008: Олон мандаттай томс­госон тойрогтой тогтолцоог сонгов. Сонгогч тус бүр 2-4 нэр дэвшигчийг дугуйлахаар болов. МАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын “Иргэний эвсэл" нэг, ИЗН нэг, бие даагч нэг сонгогдож байв.

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад сонгуулийн хуулийн талаар нэгдсэн шийдвэрт хүрсэн талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Одоогийн байгаа 26 тойрог нэр дэвшигчид нэг тойрогт өрсөлдөнө гэсэн үг. 2008 оны сонгуулийн тогтолцоотой ижил томсгосон мажоритар юм. Нам биш хүнээ шууд сонгоно. Шүүмжлэлтэй зүйл гэвэл намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх магадлал ихтэй байдаг гэж ярьдаг. Томсгосон тойрог нь илүү улс орныхоо хөгжил, ирээдүйг бодсон тогтолцоо. Тийм учраас аймаг, дүүргээ бүхэлд нь харж хөрөнгө оруулалт хийдэг, тойрог, тойрог руугаа “зулгаадаг" хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогоо нэгтгэе гэсэн байр суурьтайгаар ийм тогтолцоог оруулж ирж байна. Намын эв нэгдэл цул байгаад улс төрийн намууд төлөвшиж чадах юм бол энэ сонгуулийн системээр явахад буруудах зүйл байхгүй. Одоогийн Үндсэн Хуулиар УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн заалт байгаа учраас үүгээр л явж таарах байх. Улс нэг тойрог байх юм бол улс орны хөгжлийн бодлогын асуудлыг бүхэлд нь харах боломж бүрдэнэ. Энэ тогтолцоог аль нэг намд ашигтай гэж харахаас илүүтэйгээр улс төрийн том зориг, эрсдэл гаргаж байна гэж харж байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 5 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21