​АНУ-ын Ардчилсан намынхан Украйнаас 100 тэрбум доллар хулгайлсан

О.Шүрэнцэцэг
2019/12/17

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өмгөөлөгч РудиЖулиани нь Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль, Украйны Майдан хувьсгал, одоо Ерөнхийлөгчид импичмент зарлах гэж байгаа үйл явдлууд хоорондын холбоосон дэлгэсэн дуулиантай мэдэгдлүүдийг Twitter-ээрээ дамжуулан хийжээ.

РудиЖулиани нь Ерөнхийлөгч асан Бараг Обамагийн захиргааныхан Украйны экс Ерөнхийлөгч Порошенкогоор удирдуулсан тагнуулсан сүлжээгээ ашиглан Украйнд төрийн эргэлт хийж булаан эзэлсэн гээд үүнийг нотлох баримт хангалттай олныг цуглуулсан гэсэн байна. Төрийн эргэлт хийсний дараагаар Украйнаас 100 тэрбум гаруй долларыг хилийн чанад руу гаргасан "Энэ бол Билл Гейтс ба Марк Цукерберг хоёрын хөрөнгийг нийлүүлснээс ч илүү" гэжээ.

Украйныг цөлмөхдөө Порошенко болон түүний дагалдагчид гол ивээн тэтгэгчид болох Байден, Клинтон болон Америкийн Ардчилсан намын нөлөө бүхий гишүүдтэй хуваалцаж байсан гэнэ. Жулианийн хэлж байгаагаарПорошенко хулгайлсан хөрөнгийнхөө 70 хувийг АНУ дахь ивээн тэтгэгч нар руугаа явуулаад үлдсэн 30 хувийг нь өөрсдөө хувааж авдаг байжээ.

Жулиани "Тэд Европын төвд байдаг асар том улсын сүйрүүлж, эрх мэдлийг нь булаан эзлээд одоо аймшигт гэмт хэргүүдээ ардчилал, Украйны хөгжлийнхөө чигийг сольсон гэдгээр халхлахыг оролдож байна. Энэ бол луйвар, Украйнд дээрэм тонуулаас өөр юу ч болж байгаагүй" гээд "Будапешт, Вена, Киев. Судалгаа хийхэд олон зуун цаг зарцуулсны эцэст би ДональдТрампыг ямар ч хууль зөрчөөгүйг харуулж, Трампын эсрэг импичмент зарлах гэж байгаа тухай бодит үнэнийг илчилсэн гэрч, баримт бичиг цуглуулсан" гэжээ.

Үргэлжлүүлэн "Украйнд авлига асар их, аймшигтай байсан тул Ерөнхийлөгч АНУ ба Украйн гэсэн мөрдөн байцаалт явуулахыг хүсэхээс өөр аргагүй байсныг нотлох баримт гэрчилж байна. Импичмент бол ардчилсан намынхны өнгөлөн далдлалтын нэг хэсэг. Украйн дахь Байден ба Порошенко нарын авлига, мөнгө угаалт, сүрдүүлэн завших явдал хэрээс хэтэрсэн. Үүнээс гадна Ардчилсан намын Үндэсний хороо нь нэр дэвшигч Трампыг устгах зорилгоор Украйнтай үгсэн хуйвалдсан бөгөөд тэдний гар хөл болсон этгээдүүд АНУ-ын сонгуульд шууд хөндлөнгөөс оролцож байсан, одоо тэд үүнийхээ төлөө хариуцлага хүлээх болно" гэжээ.

Мөн "Гэмгүй үйлдлийн төлөө Ардчилсан намынхны санаачилсан импичмент бол Обамагийн үеийн авлигын дараах хэргийг мөрдөн байцаахад саад болох зорилготой. Үүнд:

-Украйнд угаасан 100 тэрбум

-Зориулалтын бусаар ашигласан АНУ-ын гол төлөв гаргасан олон тэрбум

-Сүрдүүлэн мөнгө завшсан

-Авлига авсан

-Ардчилсан намын Үндэсний зөвлөл Трамп нэр дэвшигчийг устгах зорилгоор Украйны үгсэн хуйвалдсан. Өөр бусад олон зүйл ил болно" гэжээ.

2020 оны сонгууль ойртох тусам АНУ-ын гол хоёр намын тэмцэл улам ширүүсэж, гол нэр дэвшигчид ялалтад хүрэхийн тулд Америкийн төдийгүй гадаадын олон нөлөө бүхий улстөрчдөөр "туг тахих" бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана 8 цагийн өмнө
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ Өчигдөр
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал Өчигдөр
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо Өчигдөр
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна Өчигдөр
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04