Беларусь улсын Сангийн сайд М.Ермолович нь Хөгжлийн банкны Шанхай дахь салбарын төлөөлөгчтэй 3,5 тэрбум юанийн шуурхай зээл авах гэрээнд гарын үсэг зурсан байна. Тус зээл нь ямар нэгэн тодорхой төслийг хэрэгжүүлэхтэй холбоогүй тул Беларусын гадаад өрийг дарах, гадаад валютын нөөцийг зузаатгах зэрэг ерөнхий зорилгыг хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой аж. Үүнийг Беларусын Сангийн яам "Энэхүү тохиролцоо нь Беларусь улс ба Хятадын хөгжлийн банкны харилцаа шинэ түвшинд хүрч, Хятадын санхүүгийн институтуудаас Беларусь улсыг найдвартай зээлдэгч гэж итгэл хүлээлгэж байгаагийн илрэл боллоо" гэж үнэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна