​АНУ Сирийн газрын тосыг хууль бусаар Туркт зарж байна

О.Шүрэнцэцэг
2019/12/17

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Хятадын "Феникс" сувагт ярилцлага өгөхдөө АНУ-ыг хууль бусаар хяналтдаа авсан Сирийн орд газруудын газрын тосыг Турк руу контрбандаар зарж байгаа гэж мэдэгджээ.

Евфрат мөрнөөс зүүн зүгт байрлах орд газруудаас олборлож байгаа газрын тосыг Америкчууд ямар зорилгоор ашиглаж байгаа талаарх ухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа Асад "Одоо Америк нь газрын тосыг хулгайлж Туркт зарж байна" гэжээ. Мөн Сирид АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлж байгаа шиг хэдхэн зуу бус харин хэдэн мянган цэргийн албан хаагчид байгаа гэдгийг онцолсон байна. Тэрээр "Америкийн дэглэм дайны үеэрBlackwater маягийн хувийн цэргийн компаниудад ихээхэн түшиглэдэг. Тэгэхээр тэд Сирид үнэхээр хэдэн зуун америк цэргийг байлгаж байгаа бол цаана нь хувийн цэргийн компаниудад ажиллаж, Сирийд дайтаж байгаа хэдэн мянган эсвэл бүр арван мянган армийн бус хүмүүс байгаа. Тиймээс тодорхой тоого тогтоох хэцүү ч хэдэн мянган хүн гэдэг нь гарцаагүй" гэжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эсперарванхоёрдугаар сарын эхээр Америк нь Сирийн зүүн хойд нутаг дах цэргийн хүчээ шинэ байрлал руу нүүлгэж дууссан, Сирийн нутаг дээр Америкийн 600 цэргийн албан хаагч үлдэнэ гэж мэдэгдэж байсан. Цэргээ Сири улсаас бүрэн гаргалгүй үлдээх болсон шалтгаанаа тус улсын газрын тосны орд газруудыг алан хядагчдын гарт орохоос хамгаалахын тулд гэж тайлбарлаж байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 5 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21