Баяр наадмын хуульд өвлийн уралдааныг сэргээхээр тусгажээ

О.Шүрэнцэцэг
2019/12/17

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Тэгвэл ХЭҮК-оос УИХ-ын дарга Г. Занданшатарт хүсэлт хүргүүлжээ. Бичигт "Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомжид хүүхдийн эрхийн тухай тодорхой заасан байдаг төдийгүй хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх үүргийг манай улс хүлээсэн болохыг сануулж, ХЭҮК болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүүхдийн эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмж, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хүүхдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж, хохироохыг таслан зогсоох шаардлагатайг тодотгосон. Тухайлбал "Жил бүрийн нэгдүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар Засгийн газарт санал хүргүүлж, шийдвэр гаргуулж ажилласан билээ. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр "Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана” заалтыг оруулж, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлэг хийж, хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. Иймд уг заалтыг тусгуулахгүй байх талаар арга хэмжээ авахыг хүсье” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 6 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 8 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21