Пауэрлифтингийн дэлхийн аварга Э.Содномпилжээ ''Нийслэл хотын хүндэт иргэн'' боллоо

О.Шүрэнцэцэг
2019/12/17

Пауэрлифтингийн дэлхийн аварга, Улсын таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Э.Сондомпилжээг "Нийслэл хотын хүндэт иргэн"-д өргөмжилж, тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Давга "Энэ шагналыг олон түмэнд хүндлэгдэж, нийслэлийн иргэдийн талархлыг хүлээсэн хүнд гардуулдаг жишигтэй. Дэлхийн аварга Э.Содномпилжээгийн тухайд Монгол Улсынхаа нэрийг олон улсад гаргаж, пара паэурлифтингийн дэлхийн рекордыг шинэчилсэн гээд олон амжилт гаргасан. Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаж, Э.Содномпилжээг нийслэл хотын хүндэт иргэнд өргөмжилж байна. Таны цаашдын үйлсэд амжилт хүсье" гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Манай улсын пауэрлифтингийн шилдэг тамирчин, дэлхийн аварга, Гавьяат тамирчин "Нийслэл хотын хүндэт иргэн" болж байгаад хотын даргын хувьд баяртай байна. Спортын салбарт оруулсан хувь нэмрээ илүү амжилтаар үргэлжлүүлж, залуусын үлгэр жишээ түүчээ болж яваарай" гэв.

Нийслэл хотын хүндэт иргэн" тэмдгээр 2014 оныг хүртэлх хугацаанд нийтдээ 18 хүнийг шагнасан байдаг. Гавьяат тамирчин Э.Содномдпилжээ нь уг тэмдгээр шагнуулсан 19 дэх иргэн болж байна. Тэрбээр "Гаргасан амжилтыг минь өндрөөр үнэлж өндөр дээд, нэр хүндтэй шагналаар шагнасанд талархаж байна. "Нийслэл хотын хүндэт иргэн" гэх нэр хүндтэй шагналынхаа нэрийг өндөрт өргөж, хотынхоо үлгэр жишээ иргэн нь байх болно" гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 6 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 8 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21