Хилийн хориг тавиулсан ''Мотив'' хамтлагийн дуучин Жижгээ оргосныг шөнө баривчилжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/18

Мотив" хамтлагийн дуучин Жижигээ гэх нэрээрээ олонд танигдсан дуучин Г.Эрдэнэбаяр хар тамхи хэрэглэж байгаад энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынханд үйлдэл дээрээ баригдсан талаар бид мэдээлсэн. Түүнийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн баривчлах үед үзлэг шинжилгээгээр хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байсан ба бусдад зарж борлуулах гэж биедээ авч явсан байжээ.

Харин дуучин Г.Эрдэнэбаярыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хар тамхи мансууруулах төрлийн бодис хууль бусаар хэрэглэсэн, биедээ хадгалсан, бусдад зарж борлуулсан гэх үндэслэлээр цагдан хорих шүүх хуралд оруулах гэж байх үеэр тэрээр гавтайгаа оргосон байна.

Шүүх хуралд орох гэж байх үедээ оргосон дуучин Г.Эрдэнэбаярыг орон даяар шуурхай эрэн хайх ажилллагаа явуулж улмаар шөнийн 2 цагт Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид дайчлан баривчилжээ. Түүнийг одоогоор ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьж шалгаж байна.

Түүнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарж борлуулах гэж байсан, биедээ авч явсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бол одоо давхар оргон зайлахыг завдсан зүйл анги нэмэгдэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 6 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 8 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21