Гал түймрийн аюулаас 1134 хүний амь насыг авран хамгаалав

О.Шүрэнцэцэг
2019/12/18

Монгол Улсын хэмжээнд2019 онд нийт 4209 удаагийн ахуйн гал түймэр гарч, 11.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 54 хүн нас барж, 68 хүн түлэгдэж гэмтэн 628 толгой мал хорогдож, 1770 гэр, орон сууц шатсан байна.

This image has an empty alt attribute; its file name is 14-2.jpg

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагбн алба хаагчид 1134 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 63.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 9.9 хувиар өссөн ч учирсан хохирлын хэмжээ 30 хувь буурсан байна.

Нийслэл хотод нийт 2809 удаагийн гал түймэр гарч, 5.0 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1400 удаагийн гал түймэр гарч, 6.4 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

This image has an empty alt attribute; its file name is 16.jpg

Энэ хугацаанд 16565 байгууллага, аж ахуйн нэгж, 355083 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 100660 зөрчил дутагдал илрүүлэн, 52466 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 5503 заавал биелүүлэх албан шаардлага, 4314 мэдэгдэл, 339 танилцуулга, 506 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 44 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 313.3 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 3270 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 1463 удаа явуулсан байна.

ХОЁР. ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР

2019 онд Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Увс, Завхан, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Баян-Өлгий, Сүхбаатар зэрэг 14 аймгийн 66 суманд 121 удаагийн ой, хээрийн түймэр гарч 50306,8 га ой, 261491,9 га хээрийн талбай түймэрт өртөж 13 байшин, 4 гэр шатжээ.

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар байгаль экологид 23.7 тэрбум төгрөг, түймрийг унтраахад 449.6 сая төгрөгийн зардал гарч, нийт 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 6 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 8 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21