Сэрэмжлүүлэг: Солонготын давааны замын огцом эргэлттэй хэсгийг АЮУЛГҮЙ болгоно уу

О.Шүрэнцэцэг
2019/12/18

Орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, эрдэнэт хүний амь хохирчээ. Тодруулбал, энэ сарын 14-ний өдрийн 10.00 цагийн орчимд Архангай аймгийн нутаг дахь, Солонготын давааны огцом эргэлттэй хэсэгт Nissan Juke маркийн автомашин онхолдож, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы зөвлөх Д.Мягмарсүрэн, авьяаслаг морин хуурч Э.Идэрцогт нар амь насаа алджээ. Уг ослын яг өмнөхөн ОХУ-ын иргэдийн зорчиж байсан автомашин мөн осолдож, зорчигч нар тусламж хүсч байхад тухайн замаар зорчиж байсан жолооч нар зогсохгүй өнгөрч байсан талаар эх сурвалж мэдээлж байна. Ийнхүү нэг цэгт хоёр машин ойр ойрхон зайд осолдож, хоёр хүн харамсалтайгаар амиа алджээ. Солонготын даваан дахь уг огцом эргэлттэй замын хэсэгт 30 гаруй зам тээврийн осол бүртгэгдсэн мэдээлэл байна. Энэ онд л гэхэд долоон удаагийн осол гарсныг орон нутаг дахь замын цагдаагийн байгууллага мэдээлж байгаа юм. Гэтэл осол аваар олноор гардаг хэсэгт анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байдаггүй зорчигч иргэд шүүмжилж байна. Орон нутгийн автозамын аюулгүй байдлыг хангах, тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлыг тухайн орон нутаг дахь АЗЗА хариуцах үүрэгтэй бөгөөд тэд энэ ажлынхаа төлөө төсөв мөнгө авдаг. Гэтэл замын нэг хэсэгт ийнхүү олон осол аваар бүртгэгдсээр байхад өөрчлөлт, сайжруулалт, ядаж анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршуулахгүй байгаа нь маш том хариуцлагын асуудал юм. Түүнчлэн иргэд жолооч нарт сэрэмжлүүлэхэд, орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчих, осолд өртсөн автомашин, зорчигчдод тусламж үзүүлдэг байхыг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 6 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 8 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21