​Зургаан настай Британи охин Хятадын хоригдлуудын тусламж хүссэн ил захидал хүлээн авчээ

О.Шүрэнцэцэг
2019/12/23

Флоренс Виддикоум гэдэг зургаан настай британи охин Tescoсүлжээ дэлгүүрээс авсан Зул сарын баярын ил захидлыг гэртээ задалж үзтэл шинэ захидал дээр хэн нэгэн нь хэдийн зурвас бичсэн байхыг уншаад ихэд гайхсан тухай Sunday Timesсонин мэдээлсэн байна. Цоо шинэ ил захидлын ар дээр том дармал үсгээр "Бид Хятадын Шанхай дах Цинпу шоронд хоригдож байгаа гадаадын хоригдлууд байна. Бидний албадан ажил хийлгэж байна. Бидэнд тусалж энэ тухай хүний эрхийг хамгаалах байгууллагад мэдэгдэж өгнө үү" гэж бичсэн байжээ. Мөн ил захидал дээр урд нь Цинпу шоронд зохиомол хэргээр ял эдэлж байсан сэтгүүлч ПитерХамфритай холбоо барихыг хүссэн байжээ. Үүний дараа Флоренс охин эцэг эхийн хамтаар LinkedIn сүлжээг ашиглан сэтгүүлч Хафмритай холбогдон тодруулга авсан байна. Нэр гарсан шоронгийн хоригдлуудыг янз бүрийн үйлдвэрийн сав баглаа, боодлын дамжлаг дээр албадан ажиллуулдаг гэдгийг Хамфри нотолсон төдийгүй энэ тун онцгой хэргийн талаар Sunday Times сонинд сурвалжилга бичсэн байна.

Sunday Times сонин дээр Флоренс охины хүлээж авсан онцгой ил захидлын тухай болон шоронгийн удирдлага хоригдлуудын захидалд маш их цензур тавих болсон тул арга буюу лонхонд зурвас хийж далай руу шиддэгтэй адил арга хэрэглэн аврал хүссэн тухай мэдээ ихээхэн дуулиан тарьсан тухай ВВС мэдээлж байна. Баярын ил захидлыг зарж байсан Tesco хамгийн түрүүнд арга хэмжээ авсан гэдгээ мэдэгджээ. Сүлжээ дэлгүүрийн удирдлага нь хоригдлуудыг албадан ажиллуулдаг газраас хэзээ ч бүтээгдэхүүн авахгүй гэж мэдэгджээ. Улмаар ил захидлыг нийлүүлсэн Хятадын Zheijiang Yunguang Printing компанийг Tesco сүлжээний найдвартай нийлүүлэгчдийн жагсаалтаас хасаж байгаагаа албан ёсоор мэдэгджээ.

Tesco компанийн төлөөлөгч "Бид энэ зурвасын тухай олж мэдээд ихэд цочирдсон бөгөөд эдгээр ил захидлыг хэвлэдэг үйлдвэрийн ажлыг нэн даруй зогсоож өөрсдийн шалгалтыг эхлүүлсэн" гэжээ. Нийлүүлэгч компаниуд албадан хөдөлмөр эрхэлдэггүй гэдгийг батлах дотоод аудитын систем Tesco-д байдаг, нийлүүлэгчдээ тогтмол шалгаж байдаг аж. Дуулианы эзэн болсон үйлдвэр нь энэ оны арваннэгдүгээр сард аудитын шалгалтаар орсон ч ямар нэг зөрчил илрээгүй байсан гэжээ.

Британийн сүлжээ дэлгүүрүүдээр Зул саарын агуулгатай ил захидал зарах нь Британийн зүрхний өвчний сан, Хорт хавдрын судалгааны сан, Чихрийн шижингийн сан гэх мэт байгууллагуудад жил болгон 300 мянган фунтын орлого оруулж байдаг тогтсон уламжлал юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг 4 цагийн өмнө
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо 4 цагийн өмнө
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо 4 цагийн өмнө
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой 4 цагийн өмнө
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна 5 цагийн өмнө
 ТАНИЛЦ: Ирээдүйд өвлөгдөх соёлын салбарын бүтээн байгуулалтууд 7 цагийн өмнө
Эхлээд хүнээ шүтье! 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 10 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай 10 цагийн өмнө
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана 10 цагийн өмнө
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа Өчигдөр
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо Өчигдөр
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд Өчигдөр
СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага адилхан ₮2.3 сая байна Өчигдөр
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр
“Номын баяр” маргааш нээлтээ хийнэ Өчигдөр
Генерал Т.Бадралыг Сүхбаатарын одонгоор шагналаа Өчигдөр
СУИС-ийн уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хаана Өчигдөр