​Австралид хэт халсны улмаас 3 сая га ой шатаад байхад өрнөдийн хэвлэлүүд мэдээлэхгүй байгаад оросууд гайхжээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Австралид удаан хугацааны туршид 41-45 градус хүртэл халж байгаагаас дэгдсэн ойн түймэр асар их талбайг хамраад байгаа талаар өрнөдийн мэдээллийн гол агентлагууд ер онцлохгүй байна гэж тэд үзсэн байна.

Австралид есдүгээр сараас хойш дэгдэж байгаа ойн түймэр одоогоор 3 сая га ойг устгаж, 20 мянга гаруй байшин барилга асар олон араатан амьтадын аминд хүрч, дэлхийн байгаль орчинд ноцтой хохирол уруулсаар байгаа. Гэтэл энэ тухай орон нутгийн хэвлэлүүд л мэдээлэхээс хэтрэхгүй, өрнөдийн мэдээллийн гол агентлагууд сар гаруйн өмнө цухас мэдээлээд өнгөрснөөс хойш огт тоохгүй байна гэнэ.

Гэтэл энэ оны зун Сибирьд ойн түймэр дэгдэн 3 сая гаруй га ойн мод шатаж, олон зуун амьтан үхэж үрэгдэх үеэр өрнөдийн томоохон хэвлэлийн хэрэгслүүд өдөр алгасахгүй бараг гаруйн турш бүгд энэ сэдвийг хөндөн нийтлэл бичиж, Оросын эрх баригчдыг хүчтэй шүүмжилж байсан. Гэтэл Австралид дутахааргүй хүчтэй түймэр гарч, байгаль орчинд ноцтой хохирол учраад байхад яагаад энэ сэдвийг хөндөхгүй байгаад тэд гайхсан байна.

Үүнийг зарим нь "Австрали, Америк мэтийн ардчилсан орны ойн түймэр хэдий удаан шатаж, асар их талбайг хамарсан ч утаа нь "ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг" тул дэлхийн экологид хохирол учруулдаггүй болохоор хэвлэлийн агентлагууд тоодоггүй юм байна" гэж ажилжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 6 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 8 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21