Б.Отгонсүх: Ирэх оны эхний улиралд 300 автобус оруулж ирнэ

О.Шүрэнцэцэг
2019/12/23

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх автобус компаниудын удирдлагатай уулзаж, 2020 онд хийж, хэрэгжүүлэх ажлаа ярилцсан. Энэ үеэрээ нийтийн тээврийн салбарт 300 автобусаар парк шинэчлэл хийж, хүүхдийн 200 автобус, "Cable car" буюу хоёр давхар автобус, олон улсын стандартад нийцсэн 1000 такси, соронзон галт тэрэг үйлчилгээнд гаргана хэмээсэн юм. Энэ талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.

-Зам тээврийн салбарт шинэчлэл хийнэ гэсэн. Ирэх оноос 300 автобус үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдэг үнэн үү?

-Улаанбаатар хотод оршин сууж байгаа 1.5 сая хүнээс 1.2 сая нь нийтийн тээвэр, хувийн унаа, таксигаар зорчдог гэсэн судалгаа байдаг. мөн өдөрт 900 гаруй автобус, троллейбус үйлчилгээнд явж байгаа. ирэх оноос нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийхгүй бол стандарт шаардлагад нийцэхгүй болж байна. иймээс ирэх оны эхний улиралд 300 автобус оруулж ирэхээр төлөвлөж байна. хятад, Орос, герман, Казакстан, солонгос зэрэг улсын автобусыг судалж байгаа. хамгийн гол нь манай цаг уурын орчин нөхцөлд тохирох автобус сонгоно. Одоо үйлчилгээнд явж байгаа автобусны цонх нь цантах, зундаа халуун, бүгчим байх зэрэг багагүй асуудал тулгардаг. нийтийн тээврийн салбарт 2009 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй. Он гараад 213 автобус үйлчилгээнээс хасагдана.

-Ирэх онд мөн хүүхдийн 200 автобус оруулж ирнэ гэсэн мэдээлэл байна?

-29 сургуулийн 33 чиглэлд хүүхдийн 40 автобус үйлчилгээнд явуулаад хоёр сар орчим боллоо. Одоогоор 115 мянган хүүхэд үйлчлүүлсэн байна. Үүний үр дүнд түгжрэлийг гурван хувиар бууруулсан гэх статистик гарсан. хүүхдийн автобусны тоог нэмснээр түгжрэл буурахаас гадна иргэдийн эдийн засаг, ажлын бүтээмж сайжирна. нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 133 сургууль бий. тиймээс ирэх онд багтаад ерөнхий боловсролын сургуулийн 50 хувьд нь аюулгүйн дэр, бүстэй, стандартын шаардлага хангасан зориулалтын хүүхдийн автобус явуулахаар төлөвлөж байна.

-"Мон-30" компани автобус үйлдвэрлэж байгаа. тус компанийн автобусыг авах талаар судалж үзсэн үү?

-"Мон-30" компанийг дэмжээд нэг тэрбум төгрөгөөр хоёр автобус авсан. нийтийн тээвэрт явуулаад удаагүй байхад тус компаниас "Үйлчилгээнд явуулах боломжгүй" гэсэн мэдээлэл өгсөн. Юунаас болоод явах боломжгүй болсныг газар дээр нь очиж судална.

-Хоёр давхар автобусыг ирэх оноос үйлчилгээнд нэвтрүүлнэ гэсэн. Эхний удаад хэчнээнийг оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-2020 онд оруулж ирнэ. Яг тоог нь хэлэхэд хэцүү байна. Юун түрүүнд хүүхдийн автобус, нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарч байгаа. нийслэлийн тээврийн үйлчилгээний газарт 598 такси бүртгэлтэй байдаг. Улаанбаатар хотыг 1.5-1.7 сая хүн амтай гэж тооцвол 3-4 мянган такси шаардлагатай. Эхний ээлжинд олон улсын стандартад нийцсэн 1000 такси оруулж ирэх төлөвлөгөөтэй байна. Мөн аппликейшн ашиглан такси дуудах боломжтой байлгахаар ажиллаж байгаа. Ингэхдээ нийтийн тээврийн үйлчилгээний газраас гаргасан тарифын дагуу үнийг тогтооно.

-Соронзон галт тэргийг ямар чиглэлд явуулах вэ?

-Замын хөдөлгөөнд оролцож байгаа 538 мянган машиныг автозамын сүлжээ даахгүй байгаа. Жолооч нар дунджаар 5-15 км цагийн хурдтай явдаг гэсэн судалгаа бий. Үүнийг 15-30 км/цагийн хурдтай болгохын тулд нийслэлийн автомашины тоо 388 мянгаас хэтрэхгүй байх ёстой. Мөн автозамын даацыг сайжруулахын тулд дахин давхар зам барихаар төлөвлөж байна. Хоёрдугаарт, соронзон галт тэргийг хамгийн олон буюу 400 мянган хүн зорчдог таван шараас Офицеруудын ордон хүртэл 12.6 км замд явуулна. Ингэснээр автобуснуудын давхардсан чиглэл 60 гаруй хувиар буурна гэсэн судалгаа гарсан.

-Эдгээр төслийг ямар хөрөнгөөр санхүүжүүлэх вэ?

-Том төсөл учир үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 80-90 хувийг шинэчлэхгүй бол болохгүй байна. Эхний ээлжинд 200 автобус үйлчилгээнээс гарч байгаа болохоор ирэх оны эхний улиралд 300 автобус оруулж ирнэ. Харин хоёр давхар автобусыг Францын сангийн яамтай байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу ирэх онд оруулж ирэхээр болсон. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, урьдчилсан ТЭЗҮ-ээ хийсэн. Соронзон галт тэрэг мэдээж өндөр үнэтэй. Гэхдээ энийг үе шаттайгаар хийх ёстой. Нийт 107 км галт тэрэгний зам хийхээр төлөвлөж байгаа. Хүүхдийн автобус, 1000 такси зэрэг төсөлд улсын төсөв хүрэлцэхгүй. Тэгэхээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ ажлыг хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 49 минутын өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 1 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 4 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 8 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 8 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 8 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 10 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 10 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 10 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр