Бага насны хүүхдийг зодож хөнөөсөн Б.Хүлгэн нь зургаан удаа ял эдэлж байжээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Өнгөрсөн баасан гараг буюу арванхоёр дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хүүхэд хойд эцэгтээ зодуулан амь насаа алдсан талаар бид мэдээлсэн. Уг хэргийг үйлдэгч Бат-Эрдэнийн Хүлгэн нь 1996 онд төрсөн. 2013, 2015, 2017, 2018 онуудад хулгай, дээрэм, хүчингийн хэргээр нийт зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Тэрбээр 2019 оны зургаадугаар сард хорих ангиас суллагдсан бөгөөд 10 дугаар сараас талийгаач хүүгийн ээжтэй хамтран амьдарч эхэлсэн байна. Талийгаачийн ээж хоёр хүүтэй бөгөөд арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Б.Хүлгэн нь бага хүүг нь зодож гэмтээсэн учир хүү эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Харин хэрэг гардаг өдөр буюу 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Хүлгэн, хөвгүүдийн ээжтэй болон найз нөхдийн хамт гэртээ архи, согтууруулах ундаа уужээ. Ингээд талийгаач хүүгийн ээж, хамт байсан иргэнтэй хамт дэлгүүрээс архи авчрахаар гарсан хойгуур Б.Хүлгэн хүүг зодож, амь насыг нь хөнөөсөн байна. Хүүгийн ээж орж ирэхэд хүүг нь "унтуулсан" хэмээн орон дээр хэвтүүлсэн байсан бөгөөд тухайн үед амь нас нь хохирсон байжээ. Урьдчилсан байдлаар хүүгийн элэг бяцарсны улмаас амиа алдсан нь тогтоогдоод байгаа бөгөөд Б.Хүлгэн гэгчийг цагдан хорьж, шалгаж байна. Харин ой гарантай хүүгийн бие хүнд, аймгийн эмнэлэгт эмчлүүлж байна.


4
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 10 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21