Азила хадри: Намайг хамгаалалтад авна гэвэл Ш.Алтантуяагийн хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгөхөд бэлэн

О.Шүрэнцэцэг
13 цагийн өмнө

Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн сэжигтэн азила хадри Ш.Алтантуяаг хөнөөх захиалгыг малайзын Ерөнхий сайд асан нажиб разак болон түүний улс төрийн холбоотон абдул разак багинда нар өгсөн гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.Тэрбээр өөрийн хамтрагч сирул азхар умарын хамтаар монгол улсын иргэнийг буудан хөнөөх даалгаврыг экс Ерөнхий сайд нажиб разакаас авснаа хүлээн зөвшөөрсөн юм. Тэгвэл уг үйл явдалтай холбогдуулан малайзын Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаагч абдул хамид бадор "азилагийн мэдэгдлийг бид шалгаж байгаа. Түүний мэдүүлэгтэй холбогдуулан дахин хэд хэдэн хүнийг гэрчээр дуудаж, эхнээс нь мэдүүлэг авч эхэлсэн" хэмээжээ. Азила хадригийн хувьд малайзын засгийн газраас өөрийг нь хамгаална гэсэн албан ёсны амлалт өгсөн тохиолдолд хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдүүлэг өгөхөд бэлэн гэлээ. Тэгвэл малайзын Ерөнхий сайд асан нажиб разак уг үйл явдалтай холбогдуулан "засгийн эрх барьж буй Пакатан харапан нам намайг амжилттай гүтгэж чадвал дахин барьж хорих боломжтой болно. Тиймээс энэ бол намайг хорих гэсэн шинэ хуйвалдаан. "1MDB" хэрэг төдийлөн бүтэлтэй бус байгаа учраас шинэ хуйвалдаан зохиосон нь энэ" хэмээжээ. Мөн тэрбээр "энэ хэрэг болоод 13 жил өнгөрч байна. Өмнө нь огт сөхөгдөөгүй атлаа яагаад Пакатан харапан нам засгийн эрхэнд гарсан даруйд дахин шалгаж эхлэв гэдэг учир дутагдалтай" гэсэн байна. Талийгаач Ш.Алтантуяа 2006 онд малайзад амь насаа алдсан. 2009 онд уг хэрэгт холбогдуулан цагдаагийн офицер азила хадри, сирул азхар умар гэсэн хоёр хүнийг буруутгаж, цаазын ял оноосон. Тэдний хамт шалгагдсан гуравдагч этгээд болох абдул разак багинда нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар ялаас мултарч, цагаадаж байсан юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 9 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21