Шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсоод байгаа А.Ганбаатар, Ц.Сандуй шүүх хурал өнөөдөр болно

О.Шүрэнцэцэг
13 цагийн өмнө

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр болсон билээ.

Улмаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутайд тооцон, дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг.

Тэгвэл шүүгдэгч нар өмгөөлөгчөөрөө дамжуулан Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн Хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.

Уг хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцох юм. Тэдний өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба нар ажиллаж байгаа аж.

Тэднийг анх улсын яллагчийн зүгээс 60 тэрбумтай холбоотой хэрэг дээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Шүүх хуралдааны үеэр улсын яллагч "хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна" гэдгийг мэдэгдэж, яллах дүгнэлт үйлдэх боломжгүй хэмээсэн ч шүүгч нар түүний яллах дүгнэлтийг дур мэдэн өөрчилж, 14.9 буюу сонгуулийг будлиантуулахыг завдсан хэмээн ялын зүйл ангийг нь хүчээр өөрчилж, тэдэнд дөрвөн жилийн ял ногдуулж, хуулийг буруугаар ашигласан хэмээн өмгөөлөгч нь тайлбарлаж байсан юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 10 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21