Хятад эрдэмтдийг олноор нь халж нутаг буцаах болжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/24

БНХАУ нь Дэн Сяопины үеэс шинжлэх ухааны хоцрогдлоо арилгахын тулд өрнөдийн орнууд, түүний дотор АНУ-д оюутан залуусаа сургаж, эрдэмтдээ бэлтгэх бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Энэ бодлого ч бодит үр дүнгээ өгч Хятадын шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, улс орноо цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Одоогийн байдлаар зөвхөн АНУ-д Хятадын 300 мянга орчим оюутнууд суралцаж, хятад эрдэмтэд АНУ-ын лабораториудад амжилттай ажиллаж, шинжлэх ухааны олон арван нээлт хийсээр байна. АНУ-ын удирдлагууд ч үүнд нааштай хандаж, бүх талаар дэмжсээр ирсэн. Гэвч Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараанаас байдал эрс өөрчлөгджээ. Америкийн удирдлагууд Хятадыг оюутан сурагчид, эрдэмтдээрээ дамжуулан Америкийн тэргүүний нээлт, ололтуудыг асар ихээр хулгайлж, Америкийн дэлхийн №1 улс гэсэн байр суурийг ганхуулахдаа ашиглаж байна гэж буруутгах болсон. Тухайлбал, Америкийн Холбооны мөрдөх товчооны захирал КристоферРей нь БНХАУ-ыг шинэ технологи хулгайлах замаар улс орных нь үндэсний аюулгүй байдалд хамгийн их аюул учруулж байгаа улс гэж мэдэгдсэн.Улмаар ХМТ нь Америкийн шинжлэх ухааны төвүүд рүү БНХАУ-аас гаралтай эрдэмтэдтэй хамтран ажиллах нь зохисгүй гэсэн утгатай анхааруулгыг тарааж эхэлсэн байна.

Үүний дараа хятад эрдэмтдийг олноор нь халж нутаг буцаах болжээ. Жишээлбэл, хоёр жилийн өмнө Атланта дах Эмори их сургуулийн профессороор ажилладаг эхнэр нөхөр Ли Сяочжанба Ли Шихуа нар нь Хантингтоны өвчин гэж нэрлэгддэг эдгэршгүй хүнд өвчнийг эмчлэх талаар хувьсгал хийсэн нээлт хийсэн. Гэвч жилийн дараа тэднийг хятад хүмүүс гэдэг шалтгаанаар их сургуулиас нь халсан байна. Тэднийг 23 жил Америкт ажиллаж амьдарсан, Америкийн иргэншилтэй болоод байсан нь ч тусыг олсонгүй Хятад руу буцахаас өөр аргагүй болгожээ. Цаашилбал, хорт хавдрын эмчилгээний салбарт дэлхийд тэргүүлэгч мэргэжитнүүдийн нэг гэгддэг ВуСифенийг мөн л Америкийн иргэншилтэй болсон гэдгийг үл харгалзан ажлаас нь халж, нутаг буцахаас өөр аргагүй болгосон байна. Мөн Америкийн их сургуулиуд нь Хятадын Засгийн газраас байгуулсан Күнзийн төвүүдийг ХМТ-ын шахалтаар хааж эхэлжээ.

Үүнээс болоод хятад эрдэмтэд олноороо нутаг буцаж эсвэл Европ руу ажиллахаар гарах болсон аж. Хамгийн сонирхолтой нь Хятадын Засгийн газар нь АНУ-д ажиллаж байгаа эрдэмтдээ нутаг руугаа татахын тулд "Мянган тэтгэлэг" нэртэй тусгай хөтөлбөр хэрэгжүүлсэн ч нутаг буцах хүмүүсийн тоо цөөн байсан. Харин АНУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого нь энэ "Мянган тэтгэлэг" хөтөлбөрөөс илүүтэйгээр олон эрдэмтдийг эх орондоо буцахад хүргэсэн гэж байна.

Энэ бүхнийг Хүйтэн дайны үеэр Америкийн сенатч Маккартийн санаачилгаар урлаг, шинжлэх ухааны салбар дах коммунистуудыг илчлэх кампанит ажилтай зүйрлэх болжээ. Тухайн, үед Маккартийн байгуулсан тусгай комисс нь цөмийн физикийн салбарт ажиллаж байсан хятад гаралтай эрдэмтдийг "коммунист" гэж гүтгэн Хятад руу албадан гаргаж байсан. Ингэж хөөгдөн Хятадад эргэн ирсэн цагаачид нь Хятадыг анхны цөмийн бөмбөгийг байгуулахад маш их хувь нэмэр оруулсан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана 10 цагийн өмнө
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ Өчигдөр
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал Өчигдөр
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо Өчигдөр
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна Өчигдөр
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04