Түлшний зөв галлагааны заавар, зөвлөмжийг хүүхдүүддээ сайн зааж өгөх хэрэгтэй

О.Шүрэнцэцэг
2019/12/27

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон нийт зургаан өрхийн иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Эмнэлэгт гурван том хүн, нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд болон нийслэлийн Онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу туулах чадвар сайтай ЗИЛ-131 автомашинаар өндөрлөг цэгүүдэд түлшний хөдөлгөөнт түгээлтийг хийж эхэлсэн. 28 автомашинаар нэгдүгээр сарын 30-ныг дуустал өдөр бүр хөдөлгөөнт түгээлтийг хийнэ. Мөн  нийслэлийн Цагдаа удирдах газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрын албан хаагчид хуваарийн дагуу 10:00 цагаас 24:00 цаг хүртэл нийслэл Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшийг түгээж байгаа 300 гаруй цэгт хяналт, шалгалт хийж ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ гэрт нь үлдээхдээ зуух, пийшингийн зөв галлагааны зөвлөмжийг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон анхааруулж байна” гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар “Тавантолгой түлш” ХХК-д байнгын хяналт тавин ажиллаж байна. Арваннэгдүгээр сард үйлдвэрлэсэн түлшнээс нь дээж авч шинжлүүлсний хариу гарсан дүгнэлтийг “Тавантолгой түлш” ХХК-д хүргүүлсэн. Шинжилгээгээр стандартын шаардлага хангасан гэсэн лабораторийн шинжилгээний хариу гарсан. Арванхоёрдугаар сард үйлдвэрлэсэн түлшнээс мөн дээж авч лабораторид өгсөн. Хариу нь хараахан гараагүй байна. Сард бид хоёроос доошгүй удаа түлшний найрлагад орж байгаа бүтээгдэхүүнээс нь дээж авч шинжлүүлж байгаа. Энэ хяналтаа цааш үргэлжлүүлж ажиллана” гэсэн юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Энэ хоёр дахь өдөр Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар холбогдох албаны хүмүүсийн хамт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллахдаа Хотын дарга холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг даалгаврыг өгсөн. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч нарыг “Тавантолгой түлш” ХХК байнга байрлан ажиллаж, түлшний түгээлт, борлуулалтад тогтмол хяналт тавин, түлш тасарсан цэгт түлшийг хүргэх ажлыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон. Үйлдвэр бүрэн нөөц бололцоогоороо ажиллаж, өдөрт 3000 тонныг үйлдвэрлэж байна” гэлээ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 4 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 5 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 8 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 12 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 12 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 12 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 12 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 14 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 14 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 14 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр