Б.Амархүү: Ахиж би ийм хэрэгт огт холбогдохгүй, цаашдаа олон уран бүтээл хийнэ

О.Шүрэнцэцэг
2019/12/27

Дуучин Б.Амархүү 2 цагийн өмнө өөрийн пээж хуудсаар дамжуулан уучлал хүссэн ярилцлагаа олон нийтэд дэлгэлээ. Экстра онлайн ярилцлагад ярихдаа “Олон хүн надаас тайлбар сонсохыг хүсэж байна. Надад итгэдэг хүмүүсийг урт хугацаанд санааг нь зовоосонд уучлаарай. 2006 оны Народны артист тэмцээнээс хойш ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж уран бүтээл хийж байсан. Хэрэгт холбогдоод та бүхний сэтгэлийг зовоосон байх. Би энэ хугацаанд олон зүйлийг даван тууллаа. Хамгийн түрүүнд ээж, аав, гэр бүлээсээ уучлал гуймаар байна. Мөн миний дууг сонсдог дэмжигчдээсээ уучлал гуймаар байна. Ахиж би ийм хэрэгт огт холбогдохгүй. Цаашдаа олон уран бүтээл хийнэ.

Намайг өмөөрч, шүүмжилж байсан хүмүүстээ баярлалаа. Хүү нь буруу зүйл хийхэд ахмадууд нь хайрлаж загнадаг шиг намайг ухааруулж байгаа хэмээн ойлгож байгаа. Монголчуудаасаа уучлал хүсмээр байна. Итгэлийг тань хэзээ ч алдахгүй гэж тангараглаж байна" гэлээ.

Хэргийг сануулахад  дуучин Б.Амархүүд хар тамхи, мансууруулах бодисны зүйл хэрэглэсэн, биедээ хадгалсан гэх үндэслэлээр хоёр жилийн ял оногдуулсан. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандсан юм. 

Тэгвэл  Эх сурвалжийн мэдээлснээр шүүх хуралдаанаар Б.Амархүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж. Мөн хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн билээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 8 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21