600 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн Алтан донор Д.Бум-Эрдэнийг “Хангарди” одонгоор шагнав

О.Шүрэнцэцэг
2019/12/28

НИТХ, нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран “Амь бэлэглэсэн амь” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

“Амь бэлэглэсэн амь” хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар оролцож 100-гаас дээш удаа цусаа бэлэглэсэн 35 байнгын донор иргэдэд хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 220 удаа цусаа бэлэглэсэн Алтан донор иргэн Д.Бум-Эрдэнэд нийслэлийн дээд шагнал болох “Хангарди” одонг хотын Захирагч С.Амарсайхан гардуулж, нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийллээ.

Алтан донор Д.Бум-Эрдэнэ нь 2001 онд хоёр ихэр охин нь төрөөд цус сэлбэх шаардлагатай болж анх цусаа өгснөөс хойш 20-иод жил тогтмол цусаа өгч хэвшсэн байна. Тэрбээр 220 удаа цусаа өгч 600 гаруй хүний алтан амийг аварчээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 318 цусны хүндэт донор байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд тогтмол цусаа өгдөг байнгын донорууд нэмэгдсэн байна. Судалгаагаар 10 өвчтөн тутмын гурав нь цусан бүтээгдэхүүний хомсдолд ордог болохыг тогтоожээ. Тиймээс байнгын доноруудын тоог нэмэгдүүлэх, тэднийг алдаршуулах урамшуулах чиглэлд Хотын Захирагч анхааран ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Хүний амь аварч байгаа доноруудаа бид хүндэтгэх ёстой. Хүний амь нас аварч байгаа үйл хэргийг нь дэмжин урамшуулах ёстой. Улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний нөөцийн 80 хувь нь Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байна. Тиймээс ямар нэгэн болзолгүйгээр эрдэнэт хүний амь насыг авардаг эдгээр доноруудаа бүх талаар дэмжин ажиллана” хэмээн онцлов.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 8 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21