Шуурхай: Франц дахь ЭСЯ-нд АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийж байна

О.Шүрэнцэцэг
2019/12/30

Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж буй 69 иргэн байгаа мэдээлэл ил болсон. Тэдний дунд Франц Улсад суугаа элчин сайд А.Баттөрийн эхнэр Ц.Баярмаа, зөвлөх М.Батсайхан нар багтсан. Тэгвэл яг одоо Франц дахь Элчин сайдын яамны байранд АТГ-ын мөрдөгчид үзлэг, нэгжлэг хийж байгаа аж. Ц.Баярмаа, М.Батсайхан нарын эрэн сурвалжлагдаж байгаа шалтгаан нь Польш Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, тамхины хууль бус наймаанд оролцсон, онцгой албан татвартай бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдэг үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа юм. Энэ асуудал хөндөгдөх үед зөвлөх М.Батсайхан ээлжийн амралтаа авсан байсан бөгөөд ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байгаа аж. Хэрэв түдгэлзсэн бол М.Батсайхан өөрийн “хувийн чармайлт”-аар ажлаа хийж байгаа эсвэл Д.Даваасүрэн дарга худлаа ярьсан болж таарна. Учир нь Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр “хууль бус наймаанд нэр холбогдосон дипломатуудад хариуцлага тооцон ажлаас халж байгаа” гэсэн мэдэгдлийг УИХ-ын гишүүд, ард иргэдэд хэлсэн билээ. Тэрбээр М.Батсайханы найз учир найзыгаа хаацайлан авч үлдсэн байж болзошгүй хардлага байна. М.Батсайханыг Францын томоохон хотуудад хулгай хийдэг Монгол иргэдтэй холбоотой байдаг, хамтран ажилладаг тухай мэдээлэл мөн байдаг. Тэрээр Франц Улсад элчин сайд байхдаа хулгайн барааг борлуулахад нь тусалдаг, уг тусламжийн хариуд шан харамж авдаг тухай мэдээлэл байгаагаас гадна ЭСЯ-ны хуурамч тодорхойлолтыг /Монгол Улсын иргэн биш гэж тодорхойлсон/ Францын цагдаад баригдсан хулгайч нарт зарж байсныг хүмүүс гэрчилдэг байна. Тэрээр уг тодорхойлолтыг 1000-1500 еврогийн ханшаар худалддаг ба одоог хүртэл уг хууль бус ажиллагааг хэрэгжүүлж байгаа гэх мэдээлэл байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 8 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21