АНУ-ын Элчин сайд живэр сахал ургуулах болсноо тайлбарлах ёстой болжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/31

Өмнөд Солонгост суугаа АНУ-ын Элчин сайд Харри Харрис живэр гэнэт живэр сахал ургуулах болсон шалтгаанаа солонгосчуудад тайлбарлах шаардлагатай болсон тухай The Telegraph сонин мэдээлсэн байна. Америкийн Элчин сайдын живэр сахал нь хэд хэдэн сонирхолтой давхцалын улмаас солонгосчуудын дургүйцлийг хүргэсэн аж. Нэгдүгээрт, Харрис нь япон ээжтэй, америк аавтай, Токиогоос холгүйхэн төрж байсан хүн. Хоёрдугаарт, япончууд Солонгосыг цэргийн хүчээр эзлэн колони болгосноос хойш 1905-1945 онуудад арал дээр эзэн суун удирдаж байсан Японы найман амбан захирагч бүгд живэр сахалтай байжээ.Гуравдугаарт, Харри Харрис өмнө нь огт сахлаа огт ургуулж байгаагүй. Иймд Америкийн Элчин гэнэт живэр сахал ургуулахаар шийдсэн нь солонгосчуудын таагүй дурсамжийг сэдрээж, дургүйцлийг нь хүргэсэн аж. Элчин сайд энэ талаар тайлбар өгөхдөө цэргийн офицероос дипломат ажилтан болж, амьдралд нь эрс өөрчлөлт гарсныг тэмдэглэн өөртөө ямар нэг зүйл өөрчлөхөөр шийдсэн гэсэн байна. Харин ингэж өөрчлөгдөхийн тулд өсөж эсвэл залуужих боломжгүй байсан живэр сахал ургуулсан гэжээ. Улмаар Өмнөд Солонгост зөвхөн АНУ-ын эрх ашгийг төлөөлж байгаа гэдгээ онцлоод сахлаа хусахаас татгалзжээ.Харрис нь 2018 онд Өмнөд Солонгост суух Элчин сайдаар томилогдохоос өмнө АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд 40 жил алба хаасан адмирал цолтой хүн юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 8 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21