Төрийн тэргүүн нар мэндчилгээндээ юуг онцлов?

О.Шүрэнцэцэг
2020/01/02

Шинэ оны зааг дээр Төрийн тэргүүнүүд ард түмэндээ хандаж үгээ хэлдэг.  Тэдний үгнээс онцлон хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: –Яг одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “2019 он Эрс шинэчлэл”-ийн жил байх болно хэмээн нийт Монголчууддаа хандан уриалж байсныг та бүхэн маань тодхон санаж байгаа.Эрс шинэчлэлийн, шударга ёсны энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө улс орны язгуур эрх ашгийг, улс төрийн явцуу сонирхлоос өндөрт тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын Дарга, Монгол Улсын Ерөнхий сайд бид нэгдмэл байр суурьтай ажиллаж чадсаныг онцлон тэмдэглэхийг хүсч байна. 30 жилийн нийгмийн шилжилтээс үүдэлтэй ороо бусгаа цаг хугацааг 365 хоногт бүтэн цэгцлэх боломжгүй ч, 2019 он эрс шинэчлэлийн, Монгол Улсын шинэ цагийн сэргэн мандлын суурийг тавьсан түүхэн он байлаа.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.

Төр засаг, тогтвортой

Түмэн олон амгалан байх болтугай.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин:- Бид үймээн самуунтай, тогтворгүй, ороо бусгаа цаг үед амьдарч байна. Гэхдээ бид чадах бүхнээ хийвэл Орос орон амжилттай хөгжин цэцэглэж, хүн ардын маань амьдрал сайжрах болно.  Бидний одоо ба ирээдүй, хүүхдүүдийн маань ирээдүй манай орны иргэн бүрийн хүчин зүтгэлээс хамаарна. Өнөөдөр улс оронд маань тулгарч буй саад бэрхшээлүүдийг давахад зөвхөн бидний эв нэгдэл туслах болно. Зорилгодоо хүрэх хамгийн гол суурь нөхцөл бол бидний эв нэгдэл юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин: –Эв нэгдэл, тогтвортой байдалгүйгээр иргэд яаж энх тунх, аз жаргалтай амьдрах билээ.  Бид Хонгконгт болон Хонгконгийн эх орон нэгтнүүддээ сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна.  Би саяхан Макао эх орондоо нэгдсэний 20 жилийн ойн арга хэмжээнд оролцохдоо энэ хотын хөгжил цэцэглэлтийг харж бахархлаа. Макаогийн амжилт нь нэг улс, хоёр систем загвар хэрэгжих бүрэн боломжтой, хүн ардын хүсэл сонирхолд нийцэж байгааг харуулж байна. 2020 оны Хятад улсын үндсэн зорилт нь дотор хүн амын ядуурлыг бууруулах, дундаж давхаргын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг зорилтууд багтаж байна.

Эх сурвалж:www.polit.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 9 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 10 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21