Х.Оргил-Эрдэнийн цагдан хорионы хурлын үеэр түүний өмгөөлөгч шүүгчээс татгалзжээ

О.Шүрэнцэцэг
2020/01/02

Өчигдөр /2019.12.30/ орой ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ хятад иргэнээс авлига авч байгаад АТГ-ын мөрдөгчдөд үйлдэл дээрээ баригдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл Х.Оргил-Эрдэнэ нь тухайн иргэнтэй гадуур уулзаж, 20 мянга орчим юанийн авлига авсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд Зам тээврийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал АТГ-с /2019.12.31/-ний өдөр ирж шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч шүүгчээс татгалзсан аж.  Уг татгалзлыг үндэстэй эсэх асуудлыг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийднэ. Одоогоор хариу гараагүй байна.

Х.Оргил-Эрдэнэ гэж хэн бэ?

Халтарын Оргил-Эрдэнэ нь сонгуулийн дараа буюу 2016 оны наймдугаар сарын 29-ны өдөр ЗТХЯ-ны хэлтсийн даргаар томилогдсон. Түүний ахалдаг Замын ашиглалт, засварын хэлтэс нь Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дор харьяалагддаг. Үүнийг тодруулахын учир нь Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржхандыг мөн л АТГ-аас авлигын хэргээр баривчлан шалгаж байгаа. Ийнхүү газрынх нь дарга Д.Доржханд хуулийн байгууллагаар шалгагдаж, ажлаа хийх боломжгүй болсноор түүний үүрэг гүйцэтгэгчээр Х.Оргил-Эрдэнэ ажиллаж эхэлсэн байна. Ингэхдээ газрынхаа даргын авлигын хэргийг ч мөн үргэлжлүүлэн гүйцэтгэсэн бололтой.

 

Х.Оргил-Эрдэнийн жилийн нийт орлого 17 сая төгрөг, гэр бүлийнх нь орлого 14 сая төгрөг, нийтийн орон сууцанд амьдардаг, тоёота хайландер болон суудлын жижиг автомашинтай, тэдгээрийгээ 71 сая төгрөгөөр үнэлсэн, 170 ямаа, 150 хонь, 30 үхэр, 30 адуу нь 61 сая төгрөгийн үнэлгээтэй, 20 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй, зургаан сая төгрөгийн хадгаламжтай гэсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-т мэдүүлжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 9 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21