Эх орноосоо урваагүй гэдгээ цамцан дээрээ цусаараа бичсэн Өлзийбүрэнгийн Пунцаг

О.Шүрэнцэцэг
2020/01/02

"Эрүү" хэмээх хочтой Өлзийбүрэнгийн Пунцаг "хувьсгалын эсэргүү" хэмээн баривчлагдан Дотоод Явдлын яамны шоронд тамлагдаж байхдаа, эх орноосоо урваагүй гэдгээ батлан цамцныхаа арыг тасдан өөрийнхөө цусаар УБХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Догсом, БНМАУ-ын Ерөнхий сайд А.Амар, Дотоод Явдлын Яамны сайд, маршал Х.Чойбалсан нарт бичсэн үг. Цамцан дээр цусаараа монгол бичгээр бичсэн үг нь: "УДИРДАГЧ ДОГСОМ, АМАР, МАРШАЛ НАРТ. ҮНЭНЧ ЯВСАН БА ҮНЭНЭЭ ИЛЭРХИЙЛСЭНЭЭ ЦУСААРАА ТАНГАРАГЛАЯ, МОНГОЛ УЛС ХЭЗЭЭД МАНДТУГАЙ! ПУНЦАГ. 27.11.28 ". 27.11.28 гэсэн нь Монгол улсын 27 оны 11 сарын 28 гэсэн үг. Монгол Улсын 27 он буюу аргын буюу нийтийн тооллын 1937 оны 11 сарын 28. Өдгөө ТЕГ-ын Тусгай Архивт хадгалагдаж буй.

1893 онд төрсөн Ховд нутгийн хүү Ардын Хатанбаатар С.Магсаржавын цэрэгт баруун хязгаарыг чөлөөлөх тулалдаанд оролцож явсан. Цэргийн ерөнхий сургууль, цэргийн анги нэгтгэлүүдэд дарга, Цэргийн прокурор, Хоршоодын ерөнхий хорооны дарга, Дотоод яамны тусгай хэлтсийн дарга, Аж үйлдвэрийн комбинатын даргаар ажиллаж байгаад хэлмэгдсэн. Түүнийг Хэнтий, Дорнод хязгаарын цэргийг Японы талд урвуулах, Аж үйлдвэрийн комбинатын 6000 төгрөгийг үл бүтэх этгээдүүдэд ашиглуулсан гэсэн ял тулгаж, эрүүдэн шүүж байгаад цаазлан хороожээ. Хуулийн дээд хэмжээ оноосон эл хэрэг нь хилс байсныг 1962 онд цагаатгаж, МАХН-ын гишүүнчлэлийг нь 1925 онд элссэнээр сэргээсэн.

 

Нийтлэгч: Согоо  N_sogoo.@

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 9 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21