Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин ажлаа өгчээ

Н.Мижидмаа
2020/01/03

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ганибалын Амартүвшинг томилж, уг тогтоолоор ажлыг зохих журмын дагуу хүлээн авч, банкны үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хэвийн, тасралтгүй хэрэгжүүлэхийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшинд үүрэг болгож болгож байв. 

 

 

Тэгвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан Г.Амартүвшинг ажлаа өгсөн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь Г.Амартүвшин нь зургаан сарын хугацаатай томилогдсон бөгөөд Хөгжлийн банкны ТУЗ-өөс түүнийг үргэлжлүүлэн ажиллах эсэхийг шийдэх юм байна. 

Г.Амартүвшин Хас банкны Ерөнхий захирлаар 2014-2019 оны 6 сар хүртэл, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Ерөнхий захирлаар 3 жил ажилласан. Мөн  Казахстан Улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны Эрсдэлийн удирдлагын газрын дарга, Ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр ажиллаж байв. Түүнчлэн ABN AMRO Банкны Лондон, Амстердам болон Чикаго хотуудын салбарт эрчим хүчний томоохон төслүүдийг хариуцан ажиллаж байсан. Дотоод гадаадын банкны салбарт 20 орчим жил ажилласан туршлагатай нэгэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 15 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 16 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 16 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 18 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 20 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 21 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна Өчигдөр
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ Өчигдөр
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ Өчигдөр
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна Өчигдөр
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа 2026/06/18
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо 2026/06/18