Япон хөдөө аж ахуйгаа Америкийн хиймэл дагуулын системээс хамааралгүй болгоно

О.Шүрэнцэцэг
2020/01/06

Япон улс хөдөө аж ахуйн үйл ажиллагааны мониторинг ба төлөвлөлтийн хиймэл дагуулын өөрийн гэсэн системтэй болохоор шийдсэнтухай “Nikkei Asian Review” мэдээлсэн байна. Дэлхийг алсын зайнаас судлан тандах зориулалттай хиймэл дагуулуудыг хөдөө аж ахуйд цаг агаарын өөрчлөлтийг урьдчилан дүгнэх зорилгоор ашигладаг. Ингэснээр ган гачиг, үргэлжилсэн бороо, цочир хүйтрэл зэрэг байгалийн үзэгдэлд урьдчилан бэлдэх замаар болзошгүй хохирлыг багасгаж чаддаг. Мөн хиймэл дагуулын мэдээллийг үндэслэн тухайн жилийн ургацын хэмжээг тодорхойлдог.

Японы компаниуд  одоогоор хөдөө аж ахуйд шаардлагатай хиймэл дагууллын мэдээлэл авахдаа АНУ-ын Хөдөө аж ахуйн яамтай хамтарч ажилладаг, тэндээс ирэх мэдээллээс хамааралтай. Иймд Япон нь энэхүү хамаарлыг багасгах үүднээс өөрийн гэсэн хөдөө аж ахуйн мониторинг ба урьдчилан төлөвлөлтийн систем байгуулахаар шийдсэн юм байна. Японы Хөдөө аж ахуйн яам ба Японы сансрын уудам ба агаар мандлыг судлах агентлаг JAXA нь 2020 оноос өөрийн гэсэн системээ байгуулж эхлэх бөгөөд төлөвлөгөө ёсоор хэрэгжвэл 2023 он гэхэд үндэсний систем нь ажиллаж аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 9 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 10 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21