Америкийн одууд Австралийн түймэртэй тэмцэхэд 22 сая долларын хандив өргөжээ

О.Шүрэнцэцэг
2020/01/06

Австралид хүрээгээ улам тэлж байгаа ойн түймрийг унтраахад туслах аяныг дэлхийн кино, хөгжмийн одууд эхлүүлсэн байна. Австралиас гаралтай Холливудын одод болох НикольКидман, ХьюЖекман нар“Instagram” хуудсаараа дамжууланшүтэн бишрэгчдэдээ хандив өргөхийг уриалжээ.

НикольКидман нь түймрийг унтраахаар ажиллаж байгаа гал сөнөөгчдийг дэмжиж байгаагаа илэрхийлээд 500 мянган доллар хандивласан байна. Дуучин Пинк мөн адил хандивын аянд нэгдэн Австралийн гал сөнөөгчдөд 500 мянган доллар хандивлажээ.

Австралиас гаралтай жүжигчин СелестаБарбер нь нутагт нь дэгдээд байгаа ойн түймэр унтраахад туслах санг анх үүсгэн байгуулж, хандив цуглуулж эхэлсэн байна. Түүний санаачилгыг Австрали, Америкийн олон жүжигчид дэмжин хандив өргөж эхэлсэн бөгөөд гурав хоногийн дотор 22 сая доллар цуглуулж чаджээ. Тус сан нь ойн түймрийг бүрэн унтраах хүртэл хандив цуглуулах ажлаа явуулах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 9 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 10 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21