Грек, Македони улсууд Оросын “Турк урсгал” хоолойгоор шатдаг хий авч эхлэв

О.Шүрэнцэцэг
2020/01/06

Болгарын “Булгартрансгаз” компанийн тэргүүн “BNR” радиод ярилцлага өгөх үеэрээ Грек, Македони улсууд Оросын “Турк урсгал” хоолойгоор шахсан шатдаг хийг хүлээн авч эхэлсэн тухай мэдэгдсэн байна. Болгар улс нь өөрөө ч энэ оны эхний өдрөөс эхлэн тус хоолойгоор дамжин ирсэн шатдаг хийг авч эхэлсэн. Оросын хий дамжуулах хоолойг өөрийн нутаг дээгүүрээ тавьснаар Болгар нь жилдээ 46,5 сая еврогийн ашиголдог болж байгаа аж. Мөн хөнгөлөлттэй үнээр шатдаг хий авч, жилдээ ахин 2,6 сая евро хэмнэдэг болох юм байна.

Орос нь Европын зах зээл рүү шатдаг хийг дамжуулахдаа Украйнаас хамааралгүй болохын тулд “Турк урсгал” нэртэй төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл ёсоор Туркт ба Өмнөд болон Зүүн Өмнөд Европт хий дамжуулах зориулалттай хоёр дамжуулах хоолойг Хар тэнгисийн ёроолоор тавьсан. Туркийн нутагт хүрсэн хоолойноос цаашаа Болгарын нутаг дээгүүр дамжуулан тавьсан хуваарилах төвөөр дамжин Грек болон бусад улсын хэрэглэгчдэд хүрнэ. Хоолойг хийгээр дүүргэх ажлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд энэ сарын 8-нд “Турк урсгал”-ыг албан ёсоор нээх юм.

Оны өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нь Болгарын удирдлагыг “Турк урсгал”-ыг тосон барих ёстой хэсгийг элдэв шалтаг тоочин санаатайгаар удаашруулж байна гэж шүүмжлэн, хуваарилах хоолойг өөрийн нутгаар дайруулах сонирхолгүй байгаа тохиолдолд өөр хувилбар байгааг сануулсан. Үүний дараагаар Болгарын удирдлага хуваарилах хоолойг барихад зохион байгуулалтын шинжтэй ялихгүй саатал үүссэн ч ашиглалтад орох хугацаанд нөлөөлөхгүй гэж мэдэгдэж байсан юм.

 “Турк урсгал” нэртэй энэ төсөл нь анхандаа “Өмнөд урсгал” гэсэн нэртэй, хий дамжуулах хоолойг шууд Болгарын нутаг хүртэл татах төсөл байсан. Гэвч Болгарын удирдлага нь АНУ ба Европын холбооны удирдлагын хатуу шахалтад орж, төслийг хэрэгжүүлж эхлэх хугацааг янз бүрийн шалтгаанаар хойшлуулж удсан. Иймд Ерөнхийлөгч Путин нь “Өмнөд урсгал” төслийг цуцлан дамжуулах хоолойг Европын холбооны гишүүн бус Туркийн нутаг хүрдэг болгохоор өөрчилсөн нь ийнхүү хэрэгжиж дуусжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 9 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 10 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21