Нийтийн цэнэглэгч, үнэгүй WIFI ашиглахгүй байхыг анхаарууллаа

О.Шүрэнцэцэг
2020/01/06

Тагнуулын ерөнхий газраас олон нийтийн газарт компьютер, таблет, гар утас болон бусад хэрэгсэл ашиглан мэдээлэл солилцох үедээ нийтийн цэнэглэгч, үнэгүй WiFi ашиглахгүй байхыг анхаарууллаа. Нийтийн цэнэглэгч буюу USB кабель, үнэгүй WiFi ашиглах нь хувийн мэдээллээ алдах, кибер гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй аж. Тодруулбал, халдлага үйлдэгчид цэнэглэгч кабельд нэмэлтээр чип суулгасан байдаг бөгөөд түүнийг ашигласан иргэдийн гар утсан дахь нууц мэдээллийг бусдад худалдах бол он барьцаалдаг байна. Энэ төрлийн халдлага ихэвчлэн нисэх онгоцны буудал, төмөр замын өртөө, зочид буудал гэх мэт олон нийтийн газрын цэнэглэх станц болон бусдын цэнэглэгчийг ашиглах үед үйлдэгддэг. Хохирогч нь аялал, жуулчлалын зорилгоор явж буй иргэд болон албан тушаалтнууд байдаг гэнэ. Харин интернэтэд халдлага үйлдэхэд зориулсан олон тооны хэрэгсэл байдгаас хакерууд хуурамч WiFi сүлжээ цацаж, холбогдсон хүний мэдээллийг цуглуулдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 9 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 10 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21