Анхаар: Хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байгаа хэргүүдийн 87 хувийг насанд хүрэгсэд үйлдэж байна

О.Шүрэнцэцэг
2020/01/06

Хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байгаа хэргүүдийн 87 хувийг үйлдэгчид нь насанд хүрэгсэд байна. Уг нь тэд хүүхдийг гэмт хэргээс хамгаалах үүрэгтэй байтал судалгааны дүн эсрэг тоог харуулж байна. Үүнд гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэргүүд, /түлэгдэх, усанд живэх, зам тээврийн осол, хөлдөх/ багтаж байгаа юм. Ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 12 хүүхэд амь насаа алдсан байна. Жишээ дурдахад, төрсөн эцэг эх нь хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд оруулж, 24 цагийн турш гэрт нь ганцааранг нь цоожлон үлдээснээс хүүхдийн гар, хөл хөлдөх, нэг настай хүүхэд усны сав руу унаж, амь насаа алдах, гэр бүлийн хүчирхийллийн улмаас бага насны хүүхэд амиа алдах, бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртөх зэрэг хэргүүд бүртгэгджээ. ЦЕГ-аас 2019 оны гэмт хэргийн гаралтын мэдээнд гэмт хэрэг өмнөх оноос 20 хувиар буурсан дүнг үзүүлсэн. Гэтэл ганцхан гэр бүлийн хүчирхийллийн хэрэг өссөн үзүүлэлтийг харуулж байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид нь ихэвчлэн өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүд байгаа тул насанд хүрэгсэд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 9 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 10 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21