Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэжээ

О.Шүрэнцэцэг
2020/01/09

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг – Энержи Ресурс компанийн хамтарсан “Бяцхан зүрх” төсөлд хамрагдсан 40 хүүхдийн эхний ээлж энэ долоо хоногт эх орондоо буцаж иржээ. Энэ төслөөр зүрхний төрөлхийн гажигтай, эмчилгээний боломж тааруу нийт 40 хүүхдэд амьдрал бэлэглэх зорилготой бөгөөд БНХАУ-д нарийн мэргэжлийн хагалгаанд орсон хүүхдүүдийн хагалгаа бүгд амжилттай болсон байна. Манай улсад зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийн тохиолдол олноор бүртгэгдэж байгаа ч Монголд эмчлэгдэх боломжгүй, эсвэл зардал мөнгөний боломжоос шалтгаалан хугацаа алдах, амь насаа алдах тохиолдлууд гарсаар байдаг. Хүүхдүүдийг Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт бүртгэн авч, урьдчилан болон давтан үзлэгт хамруулсны үндсэн дээр нийт 40 хүүхдийг БНХАУ-ын 2-3 хотод, ар гэрийн асран хамгаалагчдын хамтаар байрлах, эмчлэгдэх бүх зардлыг дааж, 2 ээлжээр хагалгаанд оруулж байгаа юм байна. Хагалгааг хамгийн орчин үеийн дэвшилтэт аргачлалаар, өвчтөнүүдийн биед зүсэлт, зовиур багатай технологиор хийсэн тул хүүхдүүдийн эдгэрэлт хурдан, биеийн байдал хурдан тэнхэрч байгаа аж.

Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн Орлогч дарга Т.Баярчимэг: Зүрхний нарийн мэргэжлийн хагалгааг, богино хугацаанд, нарийн сайн зохион байгуулалттай хийж өгч, сэтгэлээсээ чармайн ажилласан Хөх хотын улсын эмнэлгийн эмч нар болон Монголын талаас Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн эмч нартаа маш их баярлалаа. Олон айл, өрхийн амьдралд гэрэл гэгээ өгч, бяцхан хүүхдүүдэд амьдрал бэлэглэх эмчилгээний санхүүжилтийг бүрэн шийдэж өгсөн Энержи Ресурс компанийн хамт олонд талархал илэрхийлье.

Энержи Ресурс ХХК-ийн Компанийн нийгмийн хариуцлагын менежер Г.Отгонтуяа: Манай компаниас 40 хүүхдийн хагалгаа, эмчилгээнд орох зардлыг 100% дааж, 940 гаруй сая төгрөгний санхүүжилтийг олгосон. Хүүхдүүдийн хагалгаа амжилттай болж, түрүүчээсээ эх орондоо ирж байгааг харах үнэхээр сайхан байна. Өвчний байдал, ар гэрийн нөхцөл боломжийг харгалзаж, олон хүүхдүүдэд амьдрал бэлэглэхийг зорьсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 10 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21