Д.Сэржмядагийг эрэн хайх ажиллагааны хүрээнд зургаан хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг нөхөн илрүүлжээ

О.Шүрэнцэцэг
2020/01/09

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон билээ. Энэ хугацаанд автомашин болон галт тэргээр зорчин Замын-Үүдээр дамжин өнгөрсөн 550 иргэнээс мэдүүлэг авсан байна. Мөн 32 мянган тээврийн хэрэгслийн мэдээллийг авч шалгаж байна. Энэ хэргийн хүрээнд бага насны хүүхдийг хүчиндсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан зургаан хэргийг нөхөн илрүүлсэн байна. Үүний дөрвийнх нь мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүх байгууллагад шилжүүлжээ. Харин хоёр хэргийнх нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Д.Сэржмядаг охин алга болсон хэргийн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ч тодорхой үр дүн гарахгүй байгааг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Нэмж мэдээлэхэд, 2019 онд хүүхэд сураггүй алга болсон гэх 1024 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний 2012 нь олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Харин 12 хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр хүүхдүүд өмнө нь 1-5 удаа гэрээсээ дайжиж, сураггүй алга болсон хүүхдүүд болох нь бүртгэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 10 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21