Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байна

О.Шүрэнцэцэг
2020/01/11

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж буй тухай мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газар цахим хуудсандаа байршууллаа. Түүнийг эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн жагсаалтанд оруулж, бие, нүүр царайны хэлбэр төрх, шалгагдаж байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт АТГ-аас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон. Ингэхдээ олон хууль зөрчсөн гэж буруутгаж буй.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг мэдээллийг Авлигатай тэмцэх газраас батлаж байгаа юм. Тодруулбал тэрбээр өнгөрсөн аравдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлах хүсэлт гаргасан.

Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх Ч.Сайханбилэг нарын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн дараа удалгүй Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсыг орхин гарсан юм.

Гэвч Ч.Сайханбилэг шүүхээс товлосон хугацаандаа эх орондоо ирээгүй, хоёр ч удаа хойшлуулжээ. Тиймээс түүнийг оргон зайлсан гэдэг үндэслэлээр олон улсад эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг албаны эх сурвалж хэлж байна.

 Тэгвэл түүнийг цагдаагийн байгууллагаас мөн эрэн сурвалжилж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Уг зарлалд Ч.Сайханбилэгтэй холбоотой мэдээллийг худалдаж авах бөгөөд мэдээлэл өгсөн хүнийг нууцална гэжээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 10 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21