Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, “Болор цом”-ын хошой эзэн Б.Лхагвасүрэн агсны нэрэмжит яруу найргийн наадам болно. Уг наадмын нэр нь “Антимир” бөгөөд бүтээлийг өнөөдрөөс ирэх хоёрдугаар сарын 3 хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн байранд хүлээн авах аж. Тус наадамд оролцох хүсэлтэй найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр бүтээлээ бүртгүүлэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна