Киргиз улсын гадаад өрийн хэмжээ 3 тэрбум 781,44 сая буюу ДНБ-ийн 44 хувьд хүрсэн тухай тус улсын Сангийн яам мэдээлсэн байна. Нэг сарын дотор Киргизийн гадаад өр 12,5 сая доллароор багассан гэдгийг ч мөн Сангийн яам мэдээлжээ. Ингэснээр Киргизийн нэг хүнд ногдох гадаад өрийн хэмжээ өмнөх сарынхаас 1,9 доллароор багсаж 581,8 доллар болсон юм байна. Киргиз нь БНХАУ-ын Экспорт ба импортын банканд хамгийн их буюу 1 тэрбум 712,35 сая долларын өртэй. Энэ өр нь Киргизийн ДНБ-ийн 19,9 хувьтай тэнцэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна