Италийн “Ugl” үйлдвэрчний эвлэлийн удирдагч ПаолоКапоне нь улсынх нь хүн амын хамгийн баян 20 хувийнх нь орлого хамгийн ядуу 20 хувийн орлогоос зургаа дахин өндөр байна гэж мэдээлснийг “Adnkronos” уламжилжээ. Ингэснээр Италийн баян ядууны ялгаа нь Европын холбооны дундаж үзүүлэлтээс хамаагүй өндөр байгааг Капоне онцолсон байна.
“Ugl” үйлдвэрчний эвлэл нь Италийн хамгийн том гурван үйлдвэрчний эвлэлийн нэг бөгөөд хэт барууны үзэл баримлалтай гэдгээрээ их шүүмжлэл хүлээдэг ч эгнээндээ 2 сая гаруй гишүүнтэй том байгууллага.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна