Мөнгө угаасан гэх дипломатч бол Франц улсад суугаа элчин сайд А.Бaттөр

О.Шүрэнцэцэг
2020/01/14

Мөнгө угааж байж болзошгүй дөрвөн хэрэг дээр Авлигатай тэмцэх газар, гадаад улсын хуулийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэгт шалгалт явуулж байгаа юм. Энэхүү шалгалтын хүрээнд Монгол Улсаа олон улсад төлөөлөн суугаа дипломатч оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй хэргийг илрүүлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон дипломатч бол Франц улсад суугаа элчин сайд А.Баттөр юм.

А.Баттөр нь визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэх мэдээлэл байна. Түүнийг Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байхад нь хилийн хориг тавьсан гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ.

Мөнгө угаасан гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй Франц улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд А.Баттөр гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж буй Авирмэдийн Баттөр нь 1965 онд Ховд аймагт төрсөн. 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1995 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль, 2001 онд Шинэ Зеландын Виктория их сургууль, 2010 онд Бельгийн Вант Улсын Брюссель хот дахь Европын Стратеги, олон улсын харилцааны төвд мэргэжил дээшлүүлсэн. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой, дипломат албанд 16 жил ажилласан нэгэн.

Мөнгө угаасан гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй Франц улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд А.Баттөр гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж буй Авирмэдийн Баттөр нь 1965 онд Ховд аймагт төрсөн. 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1995 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль, 2001 онд Шинэ Зеландын Виктория их сургууль, 2010 онд Бельгийн Вант Улсын Брюссель хот дахь Европын Стратеги, олон улсын харилцааны төвд мэргэжил дээшлүүлсэн.

Элчин сайд А.Баттөр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүн

Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой, дипломат албанд 16 жил ажилласан нэгэн. Элчин сайд А.Баттөрийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүн гэдэг. Тэрбээр Батлан Хамгаалахын сайдын албан тушаалаар 2012-2015 онд шагнуулж байсан гэх мэдээлэл ч бий.УИХ-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхимыг огцруулсны дараа А.Баттөр нь ерөнхийлөгчийн Аюулгүй байдал батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр хэсэг хугацаанд ажиллажээ. 2017 оноос эхлэн БНФУ-д суух элчин сайдаар томилогдсон байдаг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Европт болон Францад очих бүрт элчин сайд А.Баттөр унаагаар тосч үйлчлэх арын албыг хариуцдаг гэх мэдээлэл ч бий.

А.Баттөр, Түүний эхнэр Ц.Баярмаа, А.Баттөрийн зөвлөх М.Батсайхан нар Польш улсад эрэн сурвалжлагдаж буй 69 иргэний нэрсийн жагсаалтад бий

Польшийн Цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж буй иргэдийн жагсаалтад Франц улсад суугаа элчин сайд А.Баттөрийн эхнэр Ц.Баярмаа, мөн түүний зөвлөх М.Батсайхан нарын нэрс одоог хүртэл байдаг байна. Тэднийг Польш улсын хууль тогтоомжийг зөрчсөн, тамхины хууль бус наймаанд оролцсон, онцгой албан татвартай бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдэг үндэслэлээр эрэн сурвалжилдаг бөгөөд Польшийн цагдаагаас эрэн сурвалжлагдаж буй 69 иргэний жагсаалт нийтэд ил болсноос хойш ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Д.Даваасүрэн М.Батсайхан зөвлөхийн албан тушаалыг түдгэлзүүлж шалгаж байгаагаа УИХ-ын аюулгүй байдал гадаад бодлогын хурал дээр мэдэгдэж байжээ. Гэвч албан бус эх сурвалжуудын мэдээллээр М.Батсайхан зөвлөх ээлжийн амралтаа авсны дараа ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байгаа аж. Мөн А.Баттөрийн зөвлөх М.Батсайхан нь Францын томоохон хотуудад хулгайн барааг нааш цааш борлуулахад нь тусалдаг, уг тусламжийн хариуд шан харамж авдаг байна. Үүнээс гадна ЭСЯ-ны хуурамч тодорхойлолтыг /Монгол улсын иргэн биш гэж тодорхойлсон/ Францын цагдаад баригдсан хулгайч нарт зарж байсныг гэрчилдэг хүмүүс ч байдаг байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 16 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 16 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 17 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 18 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 19 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 19 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 19 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 19 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 20 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 20 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 21 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 21 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 21 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 23 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 23 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 23 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна Өчигдөр
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ Өчигдөр
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна Өчигдөр