Г.Алтангийн сая долларыг өгч чадахгүй байсан МАН нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг авахгүй гэв үү

О.Шүрэнцэцэг
2020/01/14

Сонгууль дөхөөд со­лио­той гоё мэдээллүүд байн байн сонсогдох бо­лов. Тэдгээрийн нэгийг МАН-ын генсек Д.Амар­баясгалан дөрөв хоногийн өмнө дуулгалаа. “…Нэр дэвшигчдэд бусад улс төрийн намтай адил сан­хүүгийн шалгуур тавихгүй. Намууд сонгуулийн хандивт тодорхой босго тавьж, хандиваа өгсөн хүмүүсийг нэр дэвшүүлдэг. Манай нам энэ удаа ийм бодлого барихгүй. Аль болох улс төрийн намын санхүүжилт ил тод байх зарчмаар ажиллана” гэв. МАН-ын дарга У.Хүрэлсүх ч намынхаа бүлгийн хурал дээр орж ирээд 2020 оны сонгуульд нам нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн хандив авахгүй гэдгээ хэлсэн байна.

Бодлогын хувьд энэ байж болно л доо. Гоё сонсогдож байна. Гэхдээ бодит байдлыг харвал боломжгүй шийдвэр юм.

 

 

МАН бол Монголын хамгийн олон байшинтай нам, тэнд маш олон хүн ажилладаг. Ус, тог, халаалт, дээрээс нь намын аппаратын цалин пүнлүү гээд урсгал зардал нь л гэхэд замбараагүй юм болно.

МАН-ынхан өөрсдөө ч үүнийг маш сайн мэднэ. Урсгал зардлаа дийлэхгүй өр тавьж байсан үе ч бий.

МАН 2012 оны сонгуульд ялагдчихсан, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар генсек нь байв. 2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр МАН-ын генсек Г.Занданшатар, иргэн Г.Алтан хоёр Зээлийн гэрээ байгуулж, МАН-ын дотоод үйл ажиллагааны зардалд хэрэглэхээр 1.0 сая ам.долларыг сарын 2.9 хувийн хүүтэй авсан байдаг. Зээлийн гэрээ байгуулсан өдрөө Г.Занданшатар, Г.Алтан хоёр бас Барьцааны гэрээ байгуулсан. 1.0 сая ам.долларын барьцаанд Чингэлтэй дүүргийн V хороо, VI хороолол дахь 7550 м.кв талбайтай оффис үйлчилгээний барилгыг  мөн хаяг дээрх 4712 м.кв талбайтай газрын хамт барьцаалжээ. Тэр нь тухайн үед Нийслэлийн МАН-ын байр байсан, сүүлд Үлэг гүрвэлийн музей болчихдог, олны мэддэгээр Лениний музей юм.

Өнгөрсөн хугацаанд МАН, Г.Алтан хоёр шүүхээр мөн ч их заргалдсан даа. Шүүхийн шийдвэр Г.Алтангийн ч талд, МАН-ын ч талд гарч байв. Сүүлдээ учир нь ч олдохоо больсон. Ямартай ч одоогоос хоёр жилийн өмнө Г.Алтан ам нээхдээ “…Нам надаас авсан зээлээ төлөөгүй байгаа. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад барьцаа  чөлөөлөгдөхгүй. Ийм байдалтай байгаа” гэж хариулсан байдаг. Түүнээс хойш МАН-ынхан Г.Алтангийн өрийг төллөө гэж дуулдаагүй. Тэгэхээр хүү нь гэхэд л тоймоо алдсан байж таарна. Харин Г.Алтангийн өрөнд Төрийн банк өртөөд байгаа тухай мэдээлэл л хэвлэлүүдээр нэлээд гарсан.

МАН ийм л байв. Гэхдээ өнөөдөр 2012 он биш 2020 он л доо. МАН баяжжээ. Арга ч үгүй биз дээ. 2012 онд нэг иргэнээс намдаа хэрэглэх мөнгөө өндөр хүүтэй зээлж авч байсан МАН-ынхан 2016 оны сонгуулиас хойш зээлд биш тендер, сангийн хөрөнгийн асуудалд бүгд холбогдсон.

Тодруулбал, 2016 оноос хойш олны дунд дуулиан тарьж, дургүй хүргэсэн ЖДҮ-гийн хэрэг МАН-ынх, Хөдөлмөр эрхлэлтийн сангийн дээрэм МАН-ынх, хэдэн тэрбумын концесс “хуссан” асуудал МАН-ынх юм.

Ямар сайндаа л МАН-ын дарга У.Хүрэлсүх 2019 оны наймдугаар сард Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр “…Хулгай хийнэ, хүн амины, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ гээд ер нь бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй” гээд сууж байх вэ дээ.

Нэг үгээр хэлэхэд, өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд Монгол биш МАН-ынхан өөрсөддөө маш өндөр дүнтэй хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Энэ үнэн. Жинхэнэ зорилтот бүлэгт хүрэх ёстой ЖДҮ-гийн зээлийг тэрбум тэрбумаар нь тэд л авсан. Концесс авч засгаа унагаж байсан нөхдүүд нь  “…Бид ийм жижиг асуудалд холбогддоггүй” гэх ухааны юм ярьж, намынхаа ЖДҮ-чдийг тавлаад  хэвлэлийн хурал хийж байсныг та бүхэн мартаагүй байх. МАН ингэж л ажилласан.

 

МАН мөнгө тарьдаггүй. Ямар ч нам хандив авч л амьдардаг. Ер нь бол нэр дэвшигчдээсээ хандив, санхүү авна гэдэг намуудын хувьд байдаг л зүйл бөгөөд эрүүл үзэгдэл гэдэг юм. Өөр яах юм бэ. 60 тэрбумын бичлэгт “…Намын байрны өмнө цүнхтэй мөнгө өгөөд явсан гэдэг. Хэн яасан нь мэдэгддэггүй” гэж МАН-ын дарга асан М.Энхболдын ярьсан нь одоо цахим сүлжээнд байж л байна.

Хэрэв гишүүдээсээ татвар хураамж авахгүй гэвэл өнөө хэдэн гадаад дотоодын хөрөнгө оруулагч, бизнесмэнүүдээ цүнхтэй мөнгө бариулаад намын байр руугаа гүйлгэх гээд байна уу. Аль эсвэл төрийн баахан сан хоосолсон, концесс түүсэн нөхдүүд нь намаа санхүүжүүлэх үү. Аль нь вэ.

Ямар ч байсан энэ сонгууль, түүний дараах МАН-ын санхүүжилтийн асуудал анхаарал татаад эхэллээ. Тэд хаанаас, ямар санхүүжилт авч “амьжиргаагаа залгуулах” гэж байгаа нь сонин байгаа юм. Хамгийн ойлгомжтой зүйл гэвэл МАН-ын санхүүжилт далд хэлбэрт шилжсэн байна. Үүнийг АТГ, ЭЦА, ТЕГ гурав л ил болгож чадах билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 11 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 13 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 14 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 15 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 15 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 16 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 16 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 17 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 18 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 20 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 20 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 20 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 21 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 22 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 23 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр