АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Хятадад айлчилна

О.Шүрэнцэцэг
2020/01/16

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп тун удахгүй Хятадад айлчлах тухайгаа мэдэгдсэн байна. Тэрээр Цагаан ордонд үг хэлэхэдээ “Би ойрын ирээдүйд Хятадад очих гэж байгаа” гэжээ. Цагаан ордонд Хятадтай байгуулсан худалдааны гэрээний эхний хэсэгт гарын үсэг зурах ёслол болсон юм. Энэхүү тохиролцооны талаар Трамп хэлэхдээ “Өнгөрсөнд гарсан дутагдлыг залруулж,  америкийн ажилчид, фермерүүд болон тэдний гэр бүлийн аюулгүй байдал ба эдийн засгийн шударга ёсыг ирээдүйтэй болгоно” гэжээ. Хятад нь жил болгон Америкаас 200 тэрбум долларын бараа, бүтээгдэхүүн заавал худалдан авч байхаар болсон юм. Үүний хариуд АНУ нь Хятадын зарим бараа, бүтээгдэхүүнд нэмэлт татвар, шимтгэл ногдуулахгүй болсон.

Гэхдээ худалдааны гэрээний эхний хэсэгт гарын үсэг зурна гэдэг нь хоёр улсын хооронд дэгдээд байгаа худалдааны дайн дууссан хэрэг биш гэдгийг шинжээчид онцолж байна. Гэтэл худалдааны дайны ийнхүү ид явах зуур америкчууд Хятадын компаниудад хөрөнгө оруулалт хийх нь улам бүр нэмэгдэж байгаа тухай “The Foreign Policy” бичжээ. Тус сэтгүүлд зориулан хөрөнгө оруулалтын “BlueStar Indexes” компанийн захирал СтивенШенфельдийн бичсэн нийтлэлд “АНУ-ын улс төрчид Хятадыг арилжааных нь бодлогын төлөө шийтгэхийг хүсэж байгаа хэдий ч америкчууд Хятадын компаниудад улам их хөрөнгө оруулалт хийх боллоо” гэсэн байна. Цаашлаад 2019 онд Хятадын компаниудад 400 тэрбум гаруй гадаад хөрөнгө оруулалт хийгдсэнээс 1/3 гаруй нь Америкийн хөрөнгө оруулагчдын мөнгө байсан аж.

Америкийн хувьцаа эзэмшигч иргэдийн 55 хувь нь өөрийн хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сангийн дансыг удирдах эрхийг хөрөнгө оруулалтын сангууд, тэтгэврийн сангууд, хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалтын сангуудад бүрэн даатгаад, өөрсдөө зөвхөн ашгаа тоолоод сууж байдаг. Эдгээр сангууд нь зах зээлийг нарийн судлаад хэрэгтэй гэж үзсэн компанидаа хөрөнгө оруулалт хийх замаар хувь нийлүүлсэн иргэдийг мөнгийг өсгөж, түүнээсээ авах шимтгэл авч байдаг. Эдгээр сангууд нь өндөр хөгжилтэй ба хөгжиж байгаа орнуудын зах зээлээс олон улсын хувьцаа худалдан авахад нийт хөрөнгө оруулалтынхаа 20 хувийг зарцуулдаг юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 12 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 15 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21