УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь 2020 оны нэг дүгээр сарын 17-18 нд шилжих шөнө Австрали улсын Сидней хотын казинод тоглож явна. Төрд ажиллаж байгаа хэн боловч гадаадад казино тоглож болохгүй, хэрвээ тоглосон тохиолдолд ажлаас нь чөлөөлөх журмыг ЗГ-аас гаргасан юм. Энэ хүрээнд уг үндэслэлээр өнгөрсөн жил хоёр албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Харин УИХ-ын гишүүдэд энэ журам үйлчлэхгүй ч ёсзүйн асуудал яригдах нь тодорхой. Олонхийн бүлгийн дарга нь ийнхүү гадны улсад казино тоглож байгааг зариг баримтаар хүргэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна