МАК, МАН-ын дарга хоёрын хэн нь дийлэх вэ?

О.Шүрэнцэцэг
2020/01/20

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асууд­лыг  Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д оруулж ирлээ.  Улмаар өнгөрсөн баасан гаригт Халдашгүй байдлын дэд хороо хуралдах байсан ч ирц нь бүрдээгүй. Халдашгүй байдлын дэд хороо нь таван хүний бүрэлдэхүүнтэй.  Түүнээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар эзгүй байв. УЕП-оос ирүүлсэн саналыг 48 цагийн дотор шийдэх хуулийн заалттай ч  гишүүдийг ирсний дараа дахин хуралдаж, шийдвэрээ гаргахаар болсон. Ийнхүү гишүү­ний бүрэн эрхийг түд­гэлзүүлэх эсэх асуудал асуултын тэмдэгтэйгээр өнөөдөртэй золгож байна.  Н.Номтойбаярын асуудал энэ долоо хоногт нэлээд өндрөө  авах болов уу.

Ер нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай нэлээд эртнээс яригдаж байв.  Тэрээр өөрөө ч “Намайг Г.Батхүү агсны хэрэгтэй хол­боо­тойгоор мөрдөн бай­цаалтын нууц задруулсан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүдэд зээл өгсөн асуудлаар хуулийн байгууллагаас түдгэлзүүлэх бичиг барих гэж байна.  Чаддаг юм бол түдгэлзүүлчих” хэмээн мэдэгдэл хийж байсан удаатай.

Тэрнээс хойш хэсэг хугацаа өнгөрч,  энэ асуудал улс төрийн хөшигний ард  хөвөрсөн байдаг. Түүнчлэн түдгэл­зүүлэх үндэслэлийг ги­шүүн өөрөө дээрх байд­лаар тайлбарлаж байсан ч одоог хүртэл албан ёсны  баримт ил болоогүй.  Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан  мөрдөн байцаалтын нууцтай хол­боотой асуудал учраас мэдээлэх боломжгүй гэсэн байдаг.  Тэгэхээр түүнийг ямар үндэслэлээр түдгэлзүүлэх гэж байгаа нь тодорхой болоогүй байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намын даргатайгаа тийм ч таарамжтай байдаггүй.   Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр тэд ам мурийж байв.  Түүнээс хойш хоорондоо учраа олоогүй, уулзаагүй яваа гэхэд болно. Тухайн үед УИХ-ын гишүүн Н.Номтой­баяр  “Надаас хууль бус зүйл битгий шаардаарай гэж та Ерөнхий сайд болохдоо хэлж байсан.  Та ЖДҮ-чин сайд нараасаа салаач. Хуулийн хэрэгжилтийг яагаад хангахгүй байгаа юм бэ.  Мөн 30 гэр бүл гэж яг хэн юм бэ. Яг одоо би нэрсийг нь сонсмоор байна. Би үүнд орж байгаа юу” гэхэд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Тэр 30 гэр бүлийн гишүүн нь та өөрөө мөн. Яагаад гэдгийг нь ард түмнээс асуу.

“МАК” компани 36 лиценз эзэмшдэг юм байна лээ. Энэ “Цагаан суварга” бол танай гэр бүлийн өмч биш, Монголын ард түмний хөрөнгө. Ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй ээ. Төрийн эрх ард түмний гарт байгаа. Авсан Цагаан суваргын лицензээ ард түмэндээ буцаагаад өгөөрэй” гэж хариулсан байдаг. Түүнээс хойш Н.Номтойбаярыг гишүүнч­лэлээс хасах шийдвэрийг МАН-ын Хяналтын хорооноос албан бусаар гаргаж байсан удаатай.

Түүнчлэн Үндэсний аюул­гүй байдлын зөвлө­лөөс зөвлөмж гаргаж, ул­сын төсвийн хөрөнгөөр нөө­цийг нь тогтоосон 400 орчим ордын лицензийг төрд эгүүлэн авна. Тэр дундаа Цагаан суваргын лицензийг төрд авч, ашиг хуваахаар болсон талаар тухайн үед ЕТГ-ын дарга З.Энхболд ярьж байсан удаатай.

Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа Н.Номтойбаярыг эгүүлэн татах асуудал орж ирлээ. Мөн 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Н.Номтойбаярын асуудал орж ирж байгаа нь анхаарал татаж байна. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ энэ удаа буцаасан ч МАН сонгуульд өрсөлдөх мандат өгөх эсэх нь эргэлзээтэй. Тэгэхээр улс төр хөшигний ард ямар тохироо явагдсан,  МАК, МАН-ын дарга хоёрын хэн нь дийлэх нь энэ асуудлаас харагдахаар байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 3 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 4 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 4 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 6 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 7 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 7 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 9 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 11 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 23 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр